ПОЛЬШ улс дахь Монголчуудын спортын 19 дүгээр наадмын шатрын тэмцээний удирдамж
15.04.2022
Тэмцээний зорилго:
Польш улс дахь Монголчуудыг оюуны спортоор хичээллэн чөлөөт цагаа зөв
зохистой өнгөрүүлэх, оюун ухаан, сэтгэх чадварыг нэмэгдүүлэх, нийгмийн
оролцоог идэвхжүүлэхэд оршино.
Ерөнхий зохион байгуулагч:
Польш улс дахь оюутан залуучуудын холбоо , ПМОЗХ
Тэмцээний бүртгэл:
• Тэмцээний хураамж: 10 злот
• 2022 оны 04-р сарын 16ны 09:30 хүртэл утсаар болон тухайн тэмцээн
болох байршилд бүртгэнэ.
Тэмцээн явуулах журам:
Дэлхийн шатрын холбооны дүрмээр явагдана.
Эхний шатыг нугалах зарчмаар явуулах ба хожсон тамирчид дараагийн
шатанд шалгарч тойргоор хоорондоо тоглоно.
Цагийн хяналт: Талдаа 25 минут, тоглолтоос хамаарч цаг тавина.
Байр шагнал:
Эхний 3 байр медаль, мөнгөн шагналтай.
Тэмцээн явагдах газар, хугацаа
Aleja Krakowska 27B, 05-552 Mroków, Warszawa. Тэмцээн 2022 оны 04-р
сарын 16ны 10:00 цагт эхэлнэ.
ЖИЧ: ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ТАМИРЧДЫГ ШАТРАА АВЧ ИРХИЙГ ХҮСЧ
БАЙНА.
Холбоо барих утас:
Тэмцээний ерөнхий шүүгч Спортын дэд мастер Г. Отгонтуяа 509611161,
ПОЛЬШ улс дахь оюутны холбооны тэргүүн Г. Анударь 799077575
ХАВРЫН БАЯР "Польш улс дахь Монголчуудын спортын 19 дүгээр наадам"
Сайн байцгаана уу? Польш улсад амьдарч суралцаж буй нийт Монголчуудаа
Уламжлал болгон зохион байгуулагддаг "Польш улс дахь Монголчуудын спортын 19 дугээр наадам" спортын нөхөрсөг тэмцээний талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
Арга хэмжээний хүрээнд сагсан бөмбөг, ширээний теннис, шатрын тэмцээнүүд зохион байгуулагдана.
1. Сагсан бөмбөг:
Хариуцан зохион байгуулагч: МОН-ПОЛ сагсан бөмбөгийн клуб Д.Энхбаатар утас:604276649
Тавигдах шаардлага:
• Эрэгтэй, эмэгтэй баг тус бүр хамгийн багадаа 6-8 тоглогчтой байх
• Багийн хураамж: 400 злот
• Багууд ижил өмсгөл болон тоглогчийн дугаараар жигдэрсэн байх
Техникийн зөвлөгөөн: 4 сарын 16 ны 08.30 цагт
Шагнал урамшуулал:
I байр цом, алтан медаль, мөнгөн шагнал
II байр мөнгөн медаль, мөнгөн шагнал
III байр хүрэл медаль, мөнгөн шагнал
Эрэгтэй шилдэг тоглогч
Эмэгтэй шилдэг тоглогч
2. Ширээний теннис:
Хариуцан зохион байгуулагч: Мөнхсайхан утас: 790880284
Эрэгтэй, эмэгтэй тамирчдын тооноос хамааран зоонд хувааж оноолтоор тоглуулна.
Хураамж: 10 злот
Шагнал урамшуулал:
Эрэгтэй
I байр алтан медаль, мөнгөн шагнал
II байр мөнгөн медаль
Эмэгтэй
I байр алтан медаль, мөнгөн шагнал
II байр мөнгөн медаль
3. Шатар:
Аварга шалгаруулах тэмцээн.
Хураамж: 10 злот
Шагнал урамшуулал: I байр алтан медаль, мөнгөн шагнал
ХАВРЫН БАЯР ХҮЛЭЭН АВАЛТ
Спортын наадмын дараа Хаврын баярын шоу арга хэмжээ болно.
Арга хэмжээ болох газар:
„4 Żywioły Falenty Ośrodek Konferencyjny”
aleja Hrabska 4, 05-090 Falenty
Хүлээн авалтанд
• Буфет оройн хоол
• Урлагийн үзүүлбэрүүд
• Хөгжөөнт тоглоомууд
• Singles’ event
• Үдэшлэг
4 сарын 17 ны өдөр:
Польш дахь монгол оюутан залуусын 4 дүгээр чуулга уулзалт. Энэхүү уулзалалтад Польш улсад шинээр ирсэн болон суралцаж байгаа оюутнуудтай нээлттэй хэлэлцүүлэг хийнэ.
Түүнчлэн ПМОЗХ-ын тэргүүнийг шинээр сонгох арга хэмжээ болно / холбооны тэргүүнд нэрээ дэвшүүлэх хүсэлтэй оюутан залуус өөрийн танилцуулгаа info.pmozh@gmail.com -руу явуулна уу.
Арга хэмжээний талаар тодруулах зүйлийг доорх утсаар холбогдож мэдээлэл авна уу:
Батгэрэл: 607841511
Анударь: 799077575
Жавхлан: 510490551
Очирбат: 791722271
Тэмцээн болох хаяг:
„Centrum sportu w gminie Lesznowola” Aleja Krakowska 27B, 05-552 Mroków
Арга хэмжээ болох газар:
„4 Żywioły Falenty Ośrodek Konferencyjny”
aleja Hrabska 4, 05-090 Falenty
Хүлээн авалт - 90 злот (Буфет меню үнэ орсон болно)
2-оос доош насны хүүхдэд төлбөргүй
Доорх данс руу шилжиилэн захиалгаа баталгаажуулна уу.
Анударь Ганболд - Millennium Bank
47116022020000000312002301
BLIK - 799077575
Гүйлгээний утга дээр овог нэр, хот болон утасны дугаараа бичнэ үү.
Буудлын 2 хүний өрөө -160 злот
3 хүний өрөө - 230 злот
Хонох өрөөний захиалгаа мөн урьдчилан явуулж болно.
Анударь Ганболд - Millennium Bank
47116022020000000312002301
BLIK - 799077575
Гүйлгээний утга дээр зочдын нэрс, ямар өрөө болон утасны дугаараа бичнэ үү.
Сагсны тэмцээнд оролцож буй багууд:
Ахмадуудын баг: Андууд
Варшав хот
Эрэгтэй баг :Warriors, Warsaw Goats
Эмэгтэй баг: Tigros
Краков хот
Эрэгтэй баг : Eagles, Last dance
Эмэгтэй баг: Krk Dragons
Лодз хот
Эмэгтэй баг: Pink Panthers
Вроцлав хот
Эрэгтэй баг : Wroclove
Катовиц хот
Эрэгтэй баг : Катовиц
Тарчин хот
Эрэгтэй баг : Дайчид
Варшавын төв гал тэрэгний буудлаас тэмцээн болох заал руу явах трам болон автобус.
Warszawa Centralna - Al. Krakowska 27B
тэмцээн болох заалнаас буудлаас арга хэмжээ болох газар руу явах автобус.
Al. Krakowska 27B - Al. Hrabska 4
Варшавын төв гал тэрэгний буудлаас арга хэмжээ болох газар руу явах трам болон автобус.
Warszawa Centralna - Al. Hrabska 4
Үүнээс гадна та бүхэн UBER, BOLT, FREE NOW гэх мэт дуудлагын такси ашиглаж болно.
Та бүхэн share хийж цааш олон олон хүнд хүргэж идэвхитэй оролцоорой!
Оюутан залуус та нартаа энэ ѳдрийн мэндийг хүргэе!
2сарын24ний ѳдѳр албан ёсоор Орос болон Украйн улсын хооронд дайн эхлээд байгаа билээ. Тус дайны улмаас Украйн улсад байгаа засгийн газрын тэтгэлгээр тус улсад суралцдаг Монгол оюутнууд маань хүндхэн байдалд гацаад буй.
Украйнд байгаа нийт оюутнууддаа энэ хэцүү үед эх орондоо аюулгүй харихад нь тусламж үзүүлж Польш дахь оюутан залуучуудын холбоо Чех, Австри, Унгар улсын монгол оюутны зөвлөлүүдтэй хамтран хандивын аян явуулж байна.
Одоогийн байдлаар тус улсад хэлний бэлтгэлд болон тѳгсѳх курсэд суралцдаг оюутнууд Киев, Лвов, Харьков хотуудад суралцаж байжээ. Ѳнѳѳдрийн байдлаар 13 Монгол оюутан Киев, Лвов хотуудаас Польш улсын нийслэл Варшав хотод аюулгүй ирээд байна.
Оюутнуудаа ЭСЯ Польш улсын хилээр орж ирэхэд нь тусалж, тосч аваад зочид буудалд байрлуулж, Варшав хот дахь монгол оюутан залуус газарчилж байгаа бѳгѳѳд 3сарын1нд эдгээр оюутнууд маань нутаг буцах нислэгтэй. Энэ хугацаанд Польшид байрлах, хооллох, нутаг руугаа буцах зардлыг Монгол улсын засгийн газраас тѳсѳвлѳѳд гаргаж байна. Гэсэн хэдий ч сургууль соёл, эд хэрэгсэл болон тэжээвэр амьтнаа ч хаяад ирж буй зөвхөн өөрийн биесээ амьд авчирч ирсэн оюутнуудад маань хохирол, зардал нь маш их буй.
Харин Харьков хотод нийт 18 монгол оюутнууд маань байгаа бѳгѳѳд тэдэнд Польш улсруу ирэх хүртэл нь сэтгэл зүйн болон мѳнгѳн хандив тусламж хэрэгтэй болж байгаа. Өнөөдрийн байдлаар холбогдоход Харьковоос гарах төлөвлөгөөтэй галт тэрэг хүлээн очерлож байна.
Иймд дайны дунд хэцүү байдалд гацсан Монгол оюутнууддаа дэм болж мѳнгѳн хандив цуглуулахад та нар минь туслахыг уриалж байна. Хандивыг Харьковын оюутнуудыг Варшав хотод ирэхэд хүлээлгэж өгнө.
Одоогийн байдлаар цугларсан хандивын жагсаалт:
https://docs.google.com/spreadsheets/d/1rIZCQNxGFQdmXUgdfg6y1HnsvIRdQ_kr5YpwC03uQe0/edit?usp=sharing
Доорхи данс руу явуулж туслана уу?
Millenium bank
Anudari Ganbold
47 1160 2202 0000 0003 1200 2301
Blik: 799077575
Swift: BIGBPLPW
Хүндэтгэсэн: Польш дахь Монгол оюутны холбоо
Мэдээ бичсэн: Сүхбаатарын Цолмон
БНПУ-ын виз авахын тулд заавал өөрийн биеэр Бээжин дахь БНПУ-ын элчин сайдын яамнаас цаг авч материалаа өгнө, эсвэл нэгдсэн шугамаар ГХЯ Боловсролын яамтай хамтарсан дипломат шуудангаар материалаа явуулан Бээжин явахгүйгээр виз авч болдог. Сургалтын визийг Монгол дахь Чех болон өөр Европын улсын элчингээс горилох боломжгүй! Бүх бичиг баримтууд англи эсвэл польш хэл дээр орчуулагдсан байх!
Шаардлагатай материалууд:
Виз горилох өргөдөл (латинаар бөглөсөн байх, насанд хүрээгүй тохиолдолд эцэг эх болон асран хамгаалагчийн гарын үсэгтэй байх)
Цээж зураг 1 хувь (өнгөт 35x45 харьцаатай)
Гадаад пасспорт эх хувиараа мөн нүүр хуудсын болон өмнө нь Шенгений/Польшийн виз гаргуулж байсан тохиолдолд тэр хуудсуудын канондсон хувь. (Гадаад пасспорт нь сүүлийн 10 жилийн дотор гаргасан байх, хүчинтэй хугацаа нь виз дуусаад 90 хоногоос илүү байх мөн дор хаяж 2 хоосон нүүр байх ёстой)
Аяллын эрүүл мэндийн даатгал ( 30000 евроноос эхлэх бүтэн жилээр хийлгэсэн байх)
Хүчинтэй сургуулийн урилга, тодорхойлолт эх хувиараа байх ( Cургууль шууд тухайн ЭСЯ- руу шуудангаар явуулдаг)
Бакалавр болон хэлний бэлтгэлд орох бол бүрэн дунд боловсролын гэрчилгээ англи, польшоор орчуулагдан апостиль гэрчилгээ хийлгэж ЭСЯ-ны нотариатаар баталгаажуулсан байх.
Магистр, доктороор сурах бол бакалавр, магистрын дипломоо дээрхитэй адилхан апостиль авч баталгаажуулна.
Сургуулийн төлбөр төлсөн баримт, тэтгэлэгтэй тохиолдолд тэтгэлэгийн тодорхойлолт Боловсролын яамнаас явуулна.
Банкны баталгаа ( 50000 евро байршуулсан дансны хуулга)
Суралцах жилийн хугацаанд байрлах байрны тодорхойлолт (байрны гэрээ эсвэл дотуур байр хүлээн авсан гэх тодорхойлолт)
Нислэгийн захиалга (зөвхөн захиалга төлсөн байх хэрэггүй)
18 нас хүрээгүй тохиолдолд нэмэлт бичиг баримтууд шаардагддаг байгаа. (Итгэмжлэх, төрсний гэрчилгээнд апостиль хийлгэх гэх мэт)
Визний төлбөр төлсөн баримт
Эх сурвалж: https://visa.vfsglobal.com/one-pager/poland/china/english/pdf/national-visa-study.pdf
Билет авч үзэх линк: https://www.krakowfilmfestival.pl/en/online-cinema/film/?f=3461
Найруулагч Л.Номин
Польш улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд Б.Дорж оюутан залуучуудтай хийх цахим уулзалт 2 сарын 10 нд 15.00 цагаас болох тул та бүхэн идэвхитэй оролцохыг уриалж байна.
2021 оны эхний долоо хоногоос эхлэн ПМОЗХ нь оюутнуудад зориулж шинэ мэдээ мэдээллийг долоо хоног бүр нийтлэхээр боллоо.
нийтлэлийг weekly news цэснээс хүлээн авч уншина уу
С.Цолмон: "Бид бүгдээрээ хүчээ нэгтгэж, сурч эхлэснээс тѳгсѳх хүртэлх үйл явцаа бусадтайгаа хуваалцаж оюутан хоорондын нэгдсэн нийгэмлэг бий болгох нь чухал"
ПМОЗХ нь Польш улсад суралцаж, ажиллаж амьдарч буй оюутнуудын эрх ашгийг хамгаалж, тэдний сурч боловсрох орчин нөхцөлийг бүрдүүлэн, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд нь туслах нийгмийн үйлчилгээ үзүүлж, өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг эзэмшихэд нь тэдний дуу хоолой болон ажиллахад оршино.