“МИНИЙ ӨВӨРХАНГАЙ” АЯНЫ ХҮРЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
Өвөрхангай аймаг байгуулагдсаны түүхт өдрийг угтан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг аймаг, орон нутгийн түүх, соёлын өв, уламжлал, зан заншил, үе үеийн ухаант мэргэдийн бахархалт үйлсээс суралцуулах, тэдэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, нутаг усаа эрхэмлэн дээдлэх хандлагатай болгох зорилгоор “МИНИЙ ӨВӨРХАНГАЙ” АЯН 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрүүдэд жил бүр уламжлал болон зохион байгуулагдана.
Жил бүр Өвөрхангай аймаг байгуулагдсаны түүхт өдрийг угтан зохион байгуулагдаж байгаа сарын аяны хүрээнд дүгнэлт хичээлийн 1-12-р ангийн жишиг хөтөлбөрийг, хичээл заахдаа сонгон ашиглах нэмэлт материалуудын хамт анги тус бүрээр сурагчдын нас сэтгэхүйн онцлогт нийцүүлэн боловсруулж эмхэтгэл болголоо. Та бүхэн жишиг хөтөлбөрөөс санаа авч нэмэлт матриалуудаас ашиглан өөрийн арга зүй, ангийн сурагчдын онцлогт тохирсон хөтөлбөр боловсруулан хичээлээ заах боломжтой.