“МИНИЙ ӨВӨРХАНГАЙ” АЯН

Нэг: Зорилго:

Хүүхэд, багачуудыг төрөлх аймаг, сум орон нутгийнхаа түүх, соёл, өв уламжлал, бахархалт хүмүүсийн түүхэн замнал, байгалийн болон соёлын дурсгалт газруудыг судлан мэдүүлж, нутаг усаа хайрлан хамгаалах, уламжлалт ёс заншлаа хүндлэн дээдэлдэг иргэн болгон төлөвшүүлэх.

Хоёр: Хугацаа: Жил бүрийн 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 02 дугаар сарын 18

Гурав: Зохион байгуулалтын хэлбэр:

  • Ганцаарчлан

  • Анги хамт олноор

  • Гэр бүлээр

  • Баг, сонирхлын бүлгээр

Дөрөв: Хамрах хүрээ: Ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багш нар, 1-12 дугаар ангийн сурагчид, эцэг эхчүүд, иргэд, олон нийт

Тав: Зохион байгуулагч: Ерөнхий зохион байгуулагч: Аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёл, урлагийн газар

Хамтран зохион байгуулагч:

  • Аймаг, сумдын Засаг даргын Тамгын газар,

  • Аймгийн Засаг даргын дэргэдэх Насан туршийн боловсрол төв,

  • Аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

  • Ерөнхий боловсролын сургуулиуд

Зургаа: Сэдэв, үр дүн: /1-12 ангид /

  • 1 дүгээр анги: Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн “Өвөрхангайн магтаал” шүлгийг цээжлэх, уран яруу унших, утга, мөн чанарыг ойлгох

  • 2 дугаар анги: “Аймгийн холбогдолтой дуу шүлэг”-ээр дамжуулан аймаг, орон нутгаа танин мэдэж, унасан газар, угаасан усаараа бахархах.

  • 3-р анги:”Аймгийн уул, ус, нутаг орны талаар домог, хууч яриа”- аас нутаг орныхоо түүх, уламжлалтай танилцан, зан заншлаас суралцан өвлөх хандлага бий болох

  • 4-р анги: “Аймгийн байгалийн үзэсгэлэнт газрууд”- ыг судлах, танин мэдэх, бахархах, хайрлан хамгаалах сэдэл, хандлагыг бий болгоно

  • 5-р анги: “Аймгийн түүхийн дурсгалт газрууд”-ыг судлан танин мэдэх, бахархах, хайрлан хамгаалах сэдэл, хандлагыг бий болгоно

  • 6-р анги: “Аймгийн түүхэн хөгжил”-Танин мэдэх, бахархах сэдэл төрж, түүх соёлоо дээдлэх чадамжаа дээшлүүлэх.

  • 7-р анги: “Аймгийн засаг захиргааны зохион байгуулалт, бэлгэ тэмдэг”- Аймаг, орон нутгийнхаа засаг захиргааны нэгж, бүтэц, чиг үүргийн талаарх ойлголт, мэдээлэл нэмэгдэх.

  • 8-р анги: “Аймгийн байгаль, газар зүйн онцлог” -Байгаль, газарзүйн онцлогийн талаарх нэгдсэн ойлголт, бусдад танилцуулах чадвартай болж байгальтай зүй зохистой харилцах, хайрлан хамгаалах үзэл хандлага төлөвшүүлэх.

  • 9-р анги: “Аймгийн хүн ам, эдийн засгийн төлөв”- Хүн ам, эдийн засгийн талаарх ойлголт мэдлэг нэмэгдэж, үнэлэлт дүгнэлт өгөх, бусдад танилцуулах, амьдралдаа хэрэгжүүлэх бодит чадвар дээшлэх.

  • 10-р анги: “Аймгийн алдартнууд”-н амьдрал үйл ажиллагааг судлан, тэднээс суралцах, үлгэр дуурайлал авах, аймаг орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах сэдэл хандлага бий болох.

  • 11-р анги: “Аймгийн түүхэн зүтгэлтнүүд”-судлан танин мэдэж, дүгнэлт хийх, бахархалт үйлс, үнэ цэнийг ойлгон мэдэрч, бусдад таниулах мэдлэг чадвартай болно.

  • 12-р анги: Соёлын өв”- Аймгийнхаа соёл, өв, уламжлалаа танин мэдэж хүндэтгэх, сурталчлах, бахархах үзэл хандлага нэмэгдэх.

Долоо: Хэрэгжүүлэх арга зүйн чиглэл:

Аймаг орон нутгийнхаа түүх, соёл, бахархлыг, хүүхэд нэг бүрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн сонирхолтой, бүтээлч арга зүйгээр танин мэдүүлэхэд чиглэсэн:

  • Мэдээлэл, домог хууч яриа, баримт эх сурвалж цуглуулах

  • Судалгаа хийх, харьцуулан дүгнэх

  • Зочинтой хичээл зохион байгуулах

  • Унших, цээжлэх, уран яруу аялгуулан хэлэх

  • Тухайлсан дуу, шүлэг, байгалийн тогтоц бүхий газар нутгийн мөн чанарыг ойлгуулах, хүүхдийн санаа бодлыг сонсох

  • Танин мэдэхүйн уралдаан тэмцээн зохион байгуулах

  • Дуулах, бичлэг хийх, шторк бэлдэх, түгээх, уламжлах

  • Уулзалт, ярилцлага, хэлэлцүүлэг хийх

  • Бүтээлийн үзэсгэлэн /зураг, наамал, хайчилбар, шигтгэмэл, бяцхан ном, гарын авлага, цуглуулга.../ гаргах

  • Байгалийн болон түүхийн дурсгалт газруудтай танилцах, аялал, экскурс хийх

  • Орон нутаг судлах танхим, аймгийн музей үзэх

  • Баримтат кино үзэх, асуудал дэвшүүлэх

  • Төвийн болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах

  • Олон нийтийн цахим сүлжээнд мэдээлэл байршуулах, түгээх, челленжид уриалан дуудах, нэгдэх

  • Учир шалтгааныг илрүүлэн үнэлэлт дүгнэлт хийж санал бодлоо хуваалцах

  • Уриалга, ил захидал бичих ... гэх мэт олон талт шинэлэг, бүтээлч, оновчтой хэлбэрээр зохион байгуулах.

Найм: Идэвхжүүлэх үйл ажиллагаа: Аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёл, урлагийн газраас дараах уралдааныг нийт ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарлан зохион байгуулна. Үүнд:

  • Бага ангийн сурагчдын дунд “Миний Өвөрхангай” гар зураг

  • Дунд ангийн сурагчдын дунд “Миний Өвөрхангай” шүлэг зохиох

  • Ахлах ангийн сурагчдын дунд “Миний Өвөрхангай” эсээ бичлэгийн уралдаан

Ес: “МИНИЙ ӨВӨРХАНГАЙ” сэдэвт хичээл зохион байгуулах:

  • Аймгийн Засаг дарга тухайлсан сэдвээр сурагч, хүүхэд багачууд иргэд олон нийтэд,

  • Анги удирдсан багш нар сарын аяны хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүнгээ нэгтгэн дүгнэж, “Жишиг хөтөлбөр”-ийн агуулгаар анги бүрд хичээл зохион байгуулна.