Өв аймгийн БСУГ-аас зохион байгуулж байгаа "Миний Өвөрхангай" аянд Нарийнтээл сумын ЕБС-ийн газарзүйн багш Н.Оюунцэцэг дуу хөгжмийн багш Ш.Ууганбаяр нар нэгдэж байна
Өвөрхангай аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг угтан зохион байгуулж буй "Миний Өвөрхангай" аянд Нарийнтээл сумын ЕБС-ийн 1а ангийн сурагч П. Мишээл нэгдэж байна.
Өвөрхангай аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг угтан зохион байгуулж буй "Миний Өвөрхангай" аянд Нарийнтээл сумын ЕБС-ийн 1а ангийн сурагч Ш. Соёл- Эрдэнэ нэгдэж байна.
"Миний Өвөрхангай" аян
Зохион байгуулагч: Өвөрхангай аймгийн Боловсрол, соёл урлагийн газар
Ангилал: Дунд ангийн сурагчид
Шүлэг зохиох уралдааны 2 дугаар шатанд оролцогч: Нарийнтээл сумын ЕБС-ийн 9б ангийн сурагч Эрдэнэ-Очир овогтой Оюунтөгөлдөр
"Миний Өвөрхангай"
Өндөр гэгээн Занабазарыг
Өлгийдөж авсан өлзийтэй нутаг
Өвөрхангайн түмнийхээ алдрыг
Өргөн түмэндээ бахдан айлтгая
Арвагар хээрийн хурдаар алдаршсан
Арвайн талын алтан хөрстэй
Ардын жүжигчин ахмадуудаар бахархсан
Авьяас билэгт алдар суутнуудтай
Аюуш баатрын зоригоор жигүүрлэсэн
Ардын олон баатар эрстэй
Аварга Цэрэнтогтохын хүчээр гайхуулсан
Арслан, заан, хүчит бөхчүүдтэй
Өвөрхангай миний нутаг
Өргөн түмний шүтээн нутаг
Хангайн нурууд араар нь сүлжилдсэн
Хонгор говь өврөөр нь зэрэглээтсэн
Хүннү үеийн хөшөө дурсгал
Хөдөө талд нь өнөд мөнхөрсөн
Хүрлийн үеийн зураг, туурь
Хайрхан ууланд нь мөнхөд хадгалагдсан
Өвөрхангай миний шүтээн
Өвөг дээдсийн үлдээсэн нутаг
Эмчлэж анагаах Хужирт рашаан
Эдгээж ариусгах эмийн ургамал
Оройд залрах Төвхөн хийд
Олныг ундаалсан Онги, Таац
Үзэсгэлэн төгөлдөр Найман нуур
Үүртийн тохойн содон үзэмж
Түмний шүтээн Эрдэнэ Зуу
Түүхийн улбаат Хархорум
Шуугин асгарах Орхоны хүрхрээ
Шувууд жаргасан Сангийн далай
Молор эрдэнэ Морины шүтээн
Мөнхөд бууралтах Арц богд
Үзэсгэлэнт гайхамшигийн амьд хослол
Үгээр зүйрлэмгүй үлгэрийн орон
Тэнгэрийн доорх газрын диваажин
Тэнгэрлэг Монголын ариун голомт
Үргэлж өөдлөх ерөөлтэй нутаг
Өвөрхангай жаргалын нутаг аа.