мт 8-р Анги
Ерөнхий мэдлэг :
Компьютер, түүний дагалдах төхөөрөмжүүдийн ажиллах зарчим, ашиглах зааврыг мэддэг. Тодорхой зорилгод хүргэх үйлдлүүдийн дарааллыг тодорхойлж түүний дагуу хийж чаддаг.
Үйлдлийн системийн орчны стандарт програмууд, хэрэглээний хэд хэдэн програмыг нэгэн зэрэг ажиллуулж чаддаг.
Мэдээллийн онцлогоос хамааран мэдээллийн технологийг сонгон ашиглаж чаддаг.
Мэдээллийг тодорхой алгоритмын дагуу технологи ашиглаж компьютерээр загварчлан боловсруулж шинэ мэдлэг бүтээдэг.
Сүлжээний орчинд мэдээлэлд хандаж солилцдог.