мт 6-р Анги
Ерөнхий мэдлэг :
Сурагчид мэдээллийг ялган таньдаг, техник ба програм хангамжийн ялгааг тайлбарладаг. МХТ-ийн тоног төхөөрөмжийг удаан хугацаанд хэрэглэхээс үүдэн гарч болох эрүүл мэндийн асуудлуудаас сэргийлэх хялбар аргуудыг мэддэг. Компьютер ашиглахтай холбоотой аюулгүй ажиллагааны асуудлууд, ослоос сэргийлэх арга хэмжээнүүдийг мөрдлөг болгодог.
Файлыг нээх, хаах, хадгалах, өөрчлөлт хийж хадгалах, сонгох, хуулах, зөөж байршуулдаг. Хэрэглээний програмаар өөрийн үүсгэсэн файлыг шаардлагатай байрлалыг сонгон хадгалдаг.
Текст баримт үүсгэхдээ бичгийн соёлтой, тохирох үсгийн фонт, хэлбэр, байршилыг хэрэглэж хурууны зөв байрлалаар бичдэг, дадал болгодог.
Зураг үүсгэх, засварлах, хадгалахдаа зургийн програмыг ашиглан зурган мэдээллийг хэрэгцээтэй хэлбэрээр үүсгэж, өөрчилж, хадгалж. хэрэглэдэг.