МТ 11-р Анги

Ерөнхий мэдлэг :

-  Эргэн тойрны мэдээллүүдийг ялган таньж, загварчилж, өдөр тутамд тохиолдох үйл ажиллагааг хялбар алгоримтаар дүрсэлдэг.  

- Компьютерийн системийн үндсэн байгууламжуудын бүтэц,тооцоолох төхөөрөмжийн үүсэл, хөгжлийг тайлбарладаг, төхөөрөмжийг мэдээллийн багтаамжаар нь ялгаж ангилдаг, үйлдлийн системийн ба хэрэглээний програм хангамжийн ялгааг мэддэг.

- Үйлдлийн систем, түүний орчны стандарт програмуудтай ажилладаг, файл ба хавтсыг хайж олох, хавтас үүсгэх, зөөх, хуулах, нэр өөрчлөн, зохион байгуулдаг. Мэдээлэлтэй ажиллах болон боловсруулах технологиудыг нэрлэдэг, ангилдаг. 

- Текстэн баримттай ажилладаг, текстийг хурууны зөв байрлалаар крилл ба латин үсгээр бичих дадалтай  болж, баримтын бэлэн загварт зарим засвар хийж чаддаг, баримтад хүснэгт, зураг, тэмдэгт, толгой ба хөлний мэдээлэл зэргийг оруулж тохируулгыг хийдэг, хийсэн ажлаа засварлаж, хуудасны тохиргоог хянан хадгалдаг, хэвлэдэг. 

- Хэрэгцээндээ тохируулж зураг боловсруулах програмыг ашиглаж, зурагт засвар хийж хадгалж, хэвлэдэг.  - Уялдаатай, зохион байгуулалттай өгөгдлүүдийг хооронд холбох, мэдээллийн хэсгүүдийг нь нийлүүлж нэг мэдээлэл болгох, өөрийн санаа бодлоо илэрхийлэхдээ үзүүлэнгийн програм ашигладаг. 

- Вэб браузер, электрон шуудан зэрэг харилцаа холбооны зөв технологийг сонгож сургуулиас гадна орчинд хүссэн хүмүүстэйгээ харилцдаг.