Ү Й Л Ч И Л Г Э Э
Багаж түрээс - Дээжний шинжилгээ - Хээрийн судалгаа - Мэргэжлийн зөвлөмж
Багаж түрээс - Дээжний шинжилгээ - Хээрийн судалгаа - Мэргэжлийн зөвлөмж
МУИС-ийн Судалгааны лабораторийн шинжилгээний төлбөрт үйлчилгээний түр журмын дагуу дараах үйлчилгээг үзүүлдэг.
Багаж түрээс: Тус лабораторийн хээрийн судалгааны багажийг хоногоор түрээсэлж хэрэглүүлнэ.
Дээжний шинжилгээ: Захиалагч дээжээ авчраад, лабораторид шинжлүүлнэ. Зөвхөн шинжилгээний хариуг нэмэлт тайлбаргүйгээр гаргана.
Шинжилгээ ба дүгнэлт: Захиалагч дээжээ авчраад, лабораторид шинжлүүлнэ. Шинжилгээний хариунд тулгуурлан тайлбар, дүгнэлт бичнэ.
Хээрийн судалгаа ба тайлан: Лабораторийн үндсэн судлаачдаас хээрийн судалгаанд авч явах ба тухайн судлаач тайлан, дүгнэлт бичнэ.
Мэргэжлийн зөвлөмж: Лабораторийн үндсэн судлаачдаас сонгосон чиглэлийн дагуу мэргэжлийн зөвлөгөө авна.
Багаж түрээс: Түрээслэх боломжтой багажны жагсаалтыг "Хээрийн багаж, тоног төхөөрөмж" цэснээс үзнэ үү.
Дээжний шинжилгээ: Лабораторийн шинжилгээний багажны жагсаалтыг "Суурин багаж" цэснээс үзнэ үү.
Хээрийн судалгаа: Хээрийн судалгаанд оролцох судлаачдын жагсаалтыг "Үндсэн судлаачид" цэснээс үзнэ үү.
Мэргэжлийн зөвлөмж: Зөвлөгөө өгөх чиглэл болон судлаачдын жагсаалтыг "Үндсэн судлаачид" цэснээс үзнэ үү.