Доктор:
Б.Даваажаргал
Хугацаа: 2014 - 2019
Түвшин: Доктор
Сэдэв: Хөв, цөөрөм, усан сангийн тохиромжтой байршлийн үнэлгээний арга зүйн асуудал
Үр дүн: Дискрит болон тасралтгүй хэмжигдэхүүний орон зайн олон шалгуур анализын аргуудаар ус хуримтлуурын байршлыг тодорхойлсон үр дүнгүүд нь хоорондоо 92.1-97.8%-ийн үнэмшилтэй төдийгүй Төв аймгийн Жаргалант сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа Загдалын усан сангийн байршилтай давхцуулахад элбэг буюу тохиромжтой гэсэн үр дүнтэй давхцаж байна.
Судалгааны тайланг энэ цахим хуудасны Мэдээллийн сан цэснээс үзнэ үү.
Н.Оюунчимэг
Хугацаа: 2015 - 2019
Түвшин: Доктор
Сэдэв: Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн байршил ба менежментийн зарим асуудал
Үр дүн: ТХГН-ийн хамгааллын менежментэд хамгаалалттай газруудын менежментийг удирдан зохицуулдаг ХЗ-дын орон зайн төлөвлөлт чухал үүрэгтэй бөгөөд ХЗ-дын байршилд төв цэг, авто зам, шим мандал, дэлхийн өв, ус намгархаг газар, шувуудад чухал газруудын эуклидийн зайн аргаар хүрээлэх цэгүүдийн уялдаанд тулгуурлан алслагдах зайг тодорхойлох, орон зайн хамаарлыг ашиглан тохиромжтой хувилбарын тооцоолсон.
Судалгааны тайланг энэ цахим хуудасны Мэдээллийн сан цэснээс үзнэ үү.
Магистр:
Б.Ганцоож
Хугацаа: 2020-2023
Түвшин: Магистр
Сэдэв: Булан нуурын экологийн төлөв байдлыг фитопланктоны олон янз байдлаар үнэлсэн судалгаа
Үр дүн: Хараа голын хөндийд орших Дархан хот дахь хиймэл жижиг нуурын экологийн төлөв байдлыг фитопланктоны биологийн олон янз байдлын индексээр үнэлж, эрүүл ахуйн нөхцөлийг нь тодорхойлсон. Үүний тулд фитопланктоныг төрлийн түвшинд тодорхойлж, Хемоцитометрийн аргаар эсийн тоог гаргаж, Шэннон-Уинер, Маргалеф, Жигд байдал, Симпсоны индексүүдээр олон янз байдлыг үнэлсэн. Булан нуурт фитопланктоны 5-н хүрээнд хамаарагдах 27-н төрлийн замаг илэрсэн ба хамгийн их харьцангуй арвитай зүйлүүд нь ногоон замгийн хүрээний Chlorella sp, Microspora sp, Scenedesmus sp хөх ногоон замгийн хүрээний Microcystis sp, Anabaenopsis sp төрлүүд байна.
Судалгааны тайланг энэ цахим хуудасны Мэдээллийн сан цэснээс үзнэ үү.
Э.Ундармаа
Хугацаа: 2021-2023
Түвшин: Магистр
Сэдэв: Өндөр уулын малчдын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохуй ба эмзэг байдлын судалгаа: Мөнххайрханы БЦГ-ын жишээн дээр
Үр дүн: 3 дахь туйл төслийн хүрээнд Киргизстан, Монгол, Узбекстан, Непал, Бутан, Казакстан гэсэн 6 улсад ижил аргазүйгээр судалгааг хийсэн бөгөөд Монгол орноос Мөнххайрхан БЦГ, Цамбагарав БЦГ гэсэн 2 судалгааны талбайг сонгосон. Кореа их сургуулиас боловсруулсан асуулгын зарим асуултуудыг Монгол орны нөхцөлд тохируулан засварлаж судалгаанд ашигласан. Үүнд амьжиргааны эмзэг байдлын индексийг нийгэм, хүн амзүй, дэд бүтэц болон санхүү, байгаль гэсэн 5 бүлэг, 14 үндсэн бүрэлдэхүүн, 57 дэд бүрэлдэхүүн хэсэгтэй асуулгын хүрээнд боловсруулалт хийсэн. Энэхүү судалгаагаар Мөнххайрхан БЦГ-ийн уулын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эмзэг байдлын индекс бусад 5 оронтой харьцуулахад дундаж түвшинд байна.
Судалгааны тайланг энэ цахим хуудасны Мэдээллийн сан цэснээс үзнэ үү.
З.Баасанжав
Хугацаа: 2020 - 2022
Түвшин: Магистр
Сэдэв: Дархан-Уул аймаг дахь Булан нуурын усны экологийн төлөв байдлын физик-химийн үнэлгээ
Үр дүн: Дархан-Уул аймгийн Дархан хотод байрлах элс хайрганы карьераас үүдэлтэй Булан нуурын усанд гидрохимийн судалгаа хийж усны экологийн төлөв байдлын физикхимийн үнэлгээ хийсэн болно. Энэхүү судалгааны ажлын зорилго нь жижиг хэмжээтэй, үүсмэл нуурын усны чанарт физик химийн үнэлгээ өгөх, шим тэжээлийн бохирдлын улирлын ялгааг харуулах, физик химийн үзүүлэлтүүд ба зонхилох ионы агуулгыг тодорхойлоход оршино. Канадын байгаль орчны сайдын зөвлөл 1996 онд баталсан давтамж, далайц зэргийг тооцсон усны чанарын индекс тооцох аргачлалын дагуу усны чанарын индекс нь 45.8 – аас 47.3 хүртэл буюу бохирдолтой төрөлд багтаж байна.
Судалгааны тайланг энэ цахим хуудасны Мэдээллийн сан цэснээс үзнэ үү.
Д.Эрдэнэжаргал
Хугацаа: 2020 - 2022
Түвшин: Магистр
Сэдэв: Голын сав газар, түүний геоморфологийн суурь хэмжигдэхүүнийг зайнаас тандан судлалын аргаар тооцоолох нь
Үр дүн: Дэлгэрмөрөн, Идэр, Хүйсийн говь-Цэцэг нуурын болон Бөөнцагаан-Байдраг гэсэн 4 голын сав газар, түүний геоморфологийн суурь хэмжигдэхүүнийг зайнаас тандан судлалын аргаар тооцоолон гаргасан.
Судалгааны тайланг энэ цахим хуудасны Мэдээллийн сан цэснээс үзнэ үү.
Б.Урангоо
Хугацаа: 2019 - 2021
Түвшин: Магистр
Сэдэв: Голын сав газрын хил заагийг симуляцийн аргаар тооцоолох судалгаа
Үр дүн: ArcHydro загварыг хоёр төрлийн мэдээ ашиглан ажиллуулсан бөгөөд SRTM, ASTER мэдээнээс тус бүр 11 хэмжигдэхүүнүүдийг тодорхойлсон ба үүнээс 3 нь голын сав газар, 8 нь голдирлын хэмжигдэхүүн байлаа. Булган голын сав газрын боловсруулалтын ASTER мэдээний үр дүнгээр 10794.3 км2 сав газрын талбай, 1029 км сав газрын хилийн шугам тодорхойлогдсон бол SRTM мэдээний үр дүнгээр 10798.9 км2 сав газрын талбай, 933.2 км сав газрын хилийн шугам, 364.8 км үндсэн голдирол тус тус тодорхойлогдсон. Үенч – Бодонч голын сав газрын боловсруулалтын үр дүнд ASTER мэдээний үр дүнгээр 31037.2 км2 сав газрын талбай, 2121.5 км сав газрын хилийн шугам, SRTM мэдээний үр дүнгээр 31087.8 км2 сав газрын талбай, 1909.1 км сав газрын хилийн шугам тус тус тодорхойлогдсон.
Судалгааны тайланг энэ цахим хуудасны Мэдээллийн сан цэснээс үзнэ үү.
М.Энх-Үүр
Хугацаа: 2019 - 2020
Түвшин: Магистр
Сэдэв: Хот, суурин газрын усны нөөцийн нэгдсэн менежмент ба түүний хэрэгжилтийн үнэлгээ
Үр дүн: Улаанбаатар, Дархан хотуудын усны нөөцийн нэгдсэн менежментийг Хотын хөх ул мөрийн аргачлалаар, тооцсон ба хотын хөх индекс нь Улаанбаатар хот 2.3, Дархан хот 2.1 гарсан. Үүний учир нь тус хоёр хотод бохир ус цэвэрлэх байгууламжийн ажиллагаа маш хангалтгүй, саарал усыг дахин ашилах явдал тун бага байгаа явдал юм. Түүнчлэн, олон нийтийн дунд усны нөөцийн талаар мэдлэг дутмаг, усны дэд бүтцийг сайжруулах, шинэчлэхэд усны салбарын санхүүгийн бие даасан байдал дутмаг, усны засаглал хангалттай хэмжээнд биш, усны менежментийн үнэлгээ, хууль, тогтоомжийн хэрэгжилт сул, хотын ногоон байгууламж болон усан сан (усан оргилуур, хиймэл нуур, цөөрөм г.м) хэмжээ бага байгаа нь үнэлгээний үр дүнд харагдаж байна.
Судалгааны тайланг энэ цахим хуудасны Мэдээллийн сан цэснээс үзнэ үү.
Ю.Ариунтунгалаг
Хугацаа: 2018 - 2020
Түвшин: Магистр
Сэдэв: Эрдэнэт хот орчмын голуудын усан дахь хүнд металлын агууламж ба тархалт
Үр дүн: Голуудын усан дахь бохирдлын зэргийг тооцоолоход Говил голын эх бага зэргийн бохирдолтой байхад Эрдэнэт голын эх дунд зэргийн бохирдолтой байна. Харин Хангал гол 3,5-р сард бага зэргийн бохирдолтойгоос их бохирдолтой, 4-р сард дунд зэргийн бохирдолтой байна. 6-р сараас 10-р сар хүртэл бохирдлын хэмжээ нэмэгдэж маш их бохирдолтой болж байна. 11-р сар гэхэд бохирдлын хэмжээ буурах хандлагатай байх бөгөөд голуудын усны бохирдол хур тунадастай шууд, хурдасны агууламжтай урвуу хамааралтай байна.
Судалгааны тайланг энэ цахим хуудасны Мэдээллийн сан цэснээс үзнэ үү.
О.Энхжин
Хугацаа: 2017-2019
Түвшин: Магистр
Сэдэв: Эрдэнэт, Говил, Хангал голуудын хагшаасны хөдөлгөөнт хүнд металлын агууламж ба тархалт
Үр дүн: Эрдэнэт, Говил, Хангал голуудын хагшаасны хөдөлгөөнт хүнд металлын агууламжийг тодорхойлж, бохирдлын зураглалыг боловсруулсан.
Судалгааны тайланг энэ цахим хуудасны Мэдээллийн сан цэснээс үзнэ үү.
Э.Уугантуяа
Хугацаа: 2017-2019
Түвшин: Магистр
Сэдэв: Сүхбаатар аймгийн төвийн ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийн байгаль орчин ба нийгмийн болзошгүй нөлөөлөл, усны чанарын судалгаа
Үр дүн: Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт хотын ахуйн бохир ус цэвэрлэх байгууламж нь 46 жил ажилласан, технологи хоцорч хуучирсан, лаг тунадас боловсруулах талаар шийдэл байхгүй, цэвэрлэгээний түвшин хангалтгүй, цэвэрлэсэн усанд агуулагдах химийн үзүүлэлт хүлцэх хэмжээнээс 2-10 дахин их, эдийн засаг санхүүгийн чадавхи сул, техник технологийн шинэчлэл хийх, шинэ материал туршилтыг турших, нэвтрүүлэх боломжоор мөхөс байгаа учраас байгаль орчны хуулийн хэрэгжилтийг ханган ажиллахад нь дэмжлэг үзүүлэх хүрээнд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа усанд нь усны чанарын судалгаа явуулж, техонологийн дамжлага хэвийн явагдаж байгаа эсэхэд чанарын ананализ хийж, байгаль орчин болон нийгэм эдийн засагт үзүүлж болзошгүй нөлөөллийг судласан.
Судалгааны тайланг энэ цахим хуудасны Мэдээллийн сан цэснээс үзнэ үү.
Д.Даваасүрэн
Хугацаа: 2015-2017
Түвшин: Магистр
Сэдэв: Туул голын шууд урсацад нөлөөлөх газрын бүрхэвчийн нөлөөг HEC-HMS загвар ашиглан тооцох нь
Үр дүн: Урсацын HEC-HMS загварын CN муруйн аргаар Туул голын шууд урсацыг тооцоход 1989 - 2000 он хүртэл дэд сав газрын шууд урсац дунджаар 4.8%-аар нэмэгдсэн ба 1989 - 2010 он хүртэл дунджаар 9.8%-аар нэмэгдсэн байна. Энэ нь газрын бүрхэвч өөрчлөгдсөнөөс сав газарт үүсэх хуримтлал буурч, шууд урсац нэмэгдэх нөхцөл болжээ.
Судалгааны тайланг энэ цахим хуудасны Мэдээллийн сан цэснээс үзнэ үү.
Д.Эрдэнэчимэг
Хугацаа: 2014-2016
Түвшин: Магистр
Сэдэв: Хараа голын сав газрын хөв, цөөрөм байгуулах тохиромжтой байршлын үнэлгээ
Үр дүн: Шийдвэр гаргалтын анализын нэг төрөл болох орон зайн олон шалгуурт анализыг ашиглан Хараа голын сав газарт хөв, цөөрөм байгуулах газрын тохиромжтой байршлын хувилбар боловсруулсан. Монгол улсад батлагдсан “Хөв, цөөрөм байгуулах газрын тохиромжтой байдлын үнэлгээ хийх аргачлал”-ыг ашиглан боломжит байршил тодорхойлохдоо хязгаарлалтын 8, хувьсах хүчин зүйлийн нийт 7 шалгуур үзүүлэлтийг авч үзсэн. Тохиромжтой байршил тодорхойлохдоо эхлээд хонхор хотгор газрыг ГМС-ийн ArcHydro tool-ийг ашиглан тодорхойлж, дараа нь тохиромжгүй газрын үнэлгээгээр эдгээрт дүн шинжилгээ хийж, эндээс гарсан үр дүнд хүчин зүйлийн үнэлгээ хийх аргыг тус тус ашигласан болно.
Судалгааны тайланг энэ цахим хуудасны Мэдээллийн сан цэснээс үзнэ үү.
Н.Элбэгжаргал
Хугацаа: 2012-2014
Түвшин: Магистр
Сэдэв: Орон зайн олон шалгуурт анализын аргыг ашиглан ой, хээрийн түймрийн тархалтын эрсдэлийг зураглах нь: Монгол орны зүүн гурван аймгийн жишээн дээр
Үр дүн: Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудад гарч болзошгүй ой, хээрийн түймрийн эрсдэлийг газарзүйн мэдээлэлд суурилан орон зайн олон шалгуурт анализын аргаар тогтоосон.
Судалгааны тайланг МУИС-ийн Номын сангаас үзнэ үү.
Ц.Солонго
Хугацаа: 2012-2014
Түвшин: Магистр
Сэдэв: Хяргас нуур-Завхан голын сав газрын орон зайн мэдээ боловсруулалт ба мэдээллийн сан бүрдүүлэлт
Үр дүн: Хяргас нуур-Завхан голын сав газрын байгаль орчин, нийгэм, эдийн засгийн 25 сэдэв бүхий газрын зургийг зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн систем, хээрийн хэмжилтийн дүнд тулгуурлан боловсруулж, сав газрын хэмжээний атлас зохиосон.
Судалгааны тайланг МУИС-ийн Номын сангаас үзнэ үү.
Ч.Магнайбаяр
Хугацаа: 2012-2014
Түвшин: Магистр
Сэдэв: Нүүрсний уурхайн ажилчдын эрүүл мэндийн эрсдлийн үнэлгээ
Үр дүн: Нүүрсний уурхайн тоосжилттой холбоотой ажилчдын эрүүл мэндэд учирч болох эрсдэлийг үнэлгээг хийсэн.
Судалгааны тайланг МУИС-ийн Номын сангаас үзнэ үү.
Г.Золзаяа
Хугацаа: 2012-2014
Түвшин: Магистр
Сэдэв: Ил аргаар олборлолт бүрэн хийгддэг ордуудын нөхөн сэргээлтийн хувилбарууд
Үр дүн: Ил уурхайн нөхөн сэргээлтийн 3 хувилбар дэвшүүлж, тэдгээрийн зардал болон экологи-эдийн засгийн үнэлгээг хийсэн.
Судалгааны тайланг МУИС-ийн Номын сангаас үзнэ үү.
Г.Буяндэлгэр
Хугацаа: 2012-2014
Түвшин: Магистр
Сэдэв: Байгаль орчны нийцлийн болон гүйцэтгэлийн аудитын шалгуур үзүүлэлт
Үр дүн: Уул уурхай болон дэд бүтцийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төслийг судалгааны үндсэн обьект болгон сонгон авч, тус төслийн байгаль орчныг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны гүйцэтгэлийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг тодорхойлсон.
Судалгааны тайланг энэ цахим хуудасны Мэдээллийн сан цэснээс үзнэ үү.
М.Мөнхдаваа
Хугацаа: 2011-2013
Түвшин: Магистр
Сэдэв: Catchment area delination of the Khyargas Lake-Zavkhan River based on geomorphology
Үр дүн: Хяргас нуур-Завхан голын сав газрын хил заагийг өндрийн тоон загвар ашиглан шинээр тогтоосон.
Судалгааны тайланг МУИС-ийн Номын сангаас үзнэ үү.
Х.Марат
Хугацаа: 2010-2012
Түвшин: Магистр
Сэдэв: Assessment of nutrient pollution of Selbe River
Үр дүн: Улаанбаатар хотын дундуур урсах Сэлбэ голын шим бохирдлын судалгааг хийсэн.
Судалгааны тайланг МУИС-ийн Номын сангаас үзнэ үү.
Бакалавр:
Г.Оргил
Хугацаа: 2019-2023
Түвшин: Бакалавр
Сэдэв: Хот суурин газарт үүссэн хиймэл нууруудын усны чанарын босоо тархалтын судалгаа
Үр дүн: Дархан-Уул аймгийн Дархан хотод орших Булан нуур, Улаанбаатар хотын захад орших Хилэм нуурын усны чанарын үзүүлэлтийг (УЧҮ) тодорхойлж, харьцуулсан судалгааг 2022-2023 онд хийсэн. Тус хоёр нуур нь газарзүй, ус зүйн хувьд ялгаатай, хот орчмын жижиг хэмжээтэй, үүсмэл нуурууд юм. Нуурын усны чанарын орон зайн өөрчлөлтийг тодорхойлох зорилгоор усны гадаргуун дагуу жигд тархалттай 3 цэг сонгож хэмжилт хийхийн зэрэгцээ УЧҮ-ийг 2 нуурын сонгогдсон цэгүүдэд гадаргын толионоос гүн рүү 1 метр тутамд хэмжиж, босоо профайл тодорхойлсон. УЧҮ-ийн өвлийн профайлыг харахад Булан, Хилэм нууранд мөсний нөлөөгөөр физик химийн давхраажилт үүсэж байна. Хилэм нуурын хувьд булингаршилт 0.9-3.2 NTU-ын хооронд байгаа нь Булан нууртай харьцуулахад 10 дахин бага дүнтэй байна.
Судалгааны тайланг энэ цахим хуудасны Мэдээллийн сан цэснээс үзнэ үү.
Б.Тайванбат
Хугацаа: 2016-2020
Түвшин: Бакалавр
Сэдэв: Дархан хотын усны нөөцийн нэгдсэн менежментийн үнэлгээ
Үр дүн: Дархан хот нь хотын хөх индексээр 2.1 буюу хаягдал ус цэвэршүүлэлт хангалтгүй хот гэсэн ангилалд орж байна. Энэ нь усны суурь үйлчилгээ бүрэн нэвтэрсэн боловч үерийн эрсдэл өндөр, мөн бохир ус цэвэршүүлэх байгууламж маш хангалтгүй ажиллагаатай гэсэн үг юм. Торон диаграм нь ерөнхийдөө бохир ус цэвэрлэх байгууламжийн гүйцэтгэл бага байгааг тодорхой харуулж байна. Бохир ус цэвэршүүлэх байгууламжтай холбоотой үзүүлэлтүүд болох гуравдагч бохир ус цэвэршүүлэлт, хатуу хог хаягдлын дахин боловсруулалт, хатуу хог хаягдлаас эрчим хүч гаргалт, шим тэжээлийн бохирдлын цэвэршүүлэлт, эрчим хүчний эргэлт, лагийн дахин боловсруулалт, бохир ус цэвэрлэх байгууламжийн эрчим хүчний үр ашиг зэрэг үзүүлэлтүүд ≤1 оноотой байна.
Судалгааны тайланг энэ цахим хуудасны Мэдээллийн сан цэснээс үзнэ үү.
З.Наран-Өлзий
Хугацаа: 2015-2019
Түвшин: Бакалавр
Сэдэв: Сайншанд салхин парк төслийн барилгын ажлын үеийн гүний усан дахь нөлөөлөл
Үр дүн: Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт хэрэгжиж буй Сайншанд Салхин Парк төслийн барилгын үйл ажиллагаанаас усанд орчинд үзүүлэх нөлөөллийг тодорхойлох зорилготой. Судалгаанд төслийн талбайд ойр байрлах SSP water 1, SSP water 2 гар худгуудыг сонгон авсан. Суурь нөхцөлийг тодорхойлох зорилготой дээжлэлтийг төслийн үйл ажиллагаа эхлэхээс өмнө буюу 2017 оны 4 сард авсан. Судалгаанд сонгогдсон гар худгуудаас усны дээж цуглуулан лабораторид хүргүүлэхийн зэрэгцээ гүний хэмжилт хийж, шинжилгээний дүн дээр анализ хийж, суурь нөхцөлтэй харьцуулан төслийн барилгын үйл ажиллагаанаас усан орчинд нөлөөлөлгүй гэж дүгнэсэн.
Судалгааны тайланг энэ цахим хуудасны Мэдээллийн сан цэснээс үзнэ үү.
М.Энх-Үүр
Хугацаа: 2014-2018
Түвшин: Бакалавр
Сэдэв: Хотын усны хөх ул мөрийн тооцоолол, Улаанбаатар хотын жишээн дээр
Үр дүн: Хотын хөх ул мөрийн аргачлалын дагуу Улаанбаатар хотын усны менежментэд үнэлгээ өгөхөд “усны үр ашигтай хэрэглээ өсөн нэмэгдэж буй” хот гэсэн үнэлгээ авч байна. Хотын өмнө тулгамдаад буй голлох асуудал бол усны нөөцийн хомсдол хэмээн дийлэнх иргэд ойлгодог боловч үнэн хэрэгтээ гол асуудал нь байгаа усны нөөцөө үр ашигтай, хэмнэлттэй ашиглах явдал юм. Усны нөөцийг үр ашигтай, хэмнэлттэй ашиглахад саад учруулж буй хүчин зүйлсийг дурдвал төв цэвэрлэх байгууламжийн бүрэн бус ажиллагаа, бохир ус зайлуулах системд холбогдсон хүн амын тоо цөөн байгаа, усны үнэ тарифыг харьцангуй доогуур тогтоосон явдал, хууль, дүрэм журмын хэрэгжилт сул байна.
Судалгааны тайланг энэ цахим хуудасны Мэдээллийн сан цэснээс үзнэ үү.
Т.Дуламсүрэн
Хугацаа: 2008-2012
Түвшин: Бакалавр
Сэдэв: Сэлбэ гол орчмын суурьшлын бүс дэхь үерийн аюулын эрсдлийн судалгаа
Үр дүн: Судалгааны талбайг үерт өртөх аюулаар нь 2 хувааж үзсэн. Үерийн хүчтэй нөлөөллийн бүсийг газрын гадаргын хамгийн нам цэгээс дээш 1 метрийн өндөртэйгөөр газарзүй мэдээллийн систем ажиглан зурж тогтоосон ба үерийн хүчтэй нөлөөллийн бүсийн талбайг газарзүй мэдээллийн систем ажиглан олоход нийт 105659 м2 талбай байв. Түүнээс 59680 м2 талбайд объектууд суурьшсан байна.
Судалгааны тайланг энэ цахим хуудасны Мэдээллийн сан цэснээс үзнэ үү.
Н.Ананд
Хугацаа: 2008-2012
Түвшин: Бакалавр
Сэдэв: Уул уурхайн шимт хөрсний овоолго, түүний хадгалалт, нөхөн сэргээлт: Тав аймгийн Баянжаргалан сумын Цайдамын хүрэн нүүрсний орд
Үр дүн: Уурхайн нөхөн сэргээлтийг үр дүнтэй хийхийн тулд байгаль орчны суурь судалгааг сайн хийх хэрэгтэй бөгөөд үүнд тулгуурлан нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг боловсруулна.
Судалгааны тайланг энэ цахим хуудасны Мэдээллийн сан цэснээс үзнэ үү.
Ж.Оюуннаран
Хугацаа: 2005-2009
Түвшин: Бакалавр
Сэдэв: Гадаргын усны суурь мэдээллийн сан үүсгэх, түүнийг хиймэл дагуулын мэдээ ашиглан шинэчлэх боломж: Төв, Сэлэнгэ, Өмнөговь аймгийн жишээн дээр
Үр дүн: 1:100,000 масштабтай байрзүйн зурган дээрээс Төв, Сэлэнгэ, Өмнөговь аймгуудын гадаргын усны төрлүүдийг тоон хэлбэрт шилжүүлж, орон зайн топологийн алдааг засварласан. Үүний дараа хиймэл дагуулын мэдээ ашиглан гол, нуур гэсэн гадаргын усны хэлбэрүүдийг шинэчилсэн.
Судалгааны тайланг энэ цахим хуудасны Мэдээллийн сан цэснээс үзнэ үү.
Ө.Мөнгөнтуул
Хугацаа: 2005-2009
Түвшин: Бакалавр
Сэдэв: Гадаргын усны суурь мэдээллийн сан үүсгэх, түүнийг хиймэл дагуулын мэдээ ашиглан шинэчлэх боломж: Хэнтий, Булган аймгийн жишээн дээр
Үр дүн: 1:100,000 масштабтай байрзүйн зурган дээрээс Хэнтий, Булган аймгуудын гадаргын усны төрлүүдийг тоон хэлбэрт шилжүүлж, орон зайн топологийн алдааг засварласан. Үүний дараа хиймэл дагуулын мэдээ ашиглан гол, нуур гэсэн гадаргын усны хэлбэрүүдийг шинэчилсэн.
Судалгааны тайланг энэ цахим хуудасны Мэдээллийн сан цэснээс үзнэ үү.
Х.Марат
Хугацаа: 2005-2009
Түвшин: Бакалавр
Сэдэв: Арьс ширний үйлдвэрүүдийн хаягдал усны судалгаа, тулгамдаж буй асуудал
Үр дүн: Арьс ширний үйлдвэрийн байршил, технологийн үйл ажиллагаатай холбоотой тулгамдсан асуудлуудыг харгалзан тооцохгүй, шийдвэрлэхгүй байгаагаас байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд түүнээс учрах сөрөг нөлөө эрчимтэй өсөн нэмэгдэж, улмаар улсын байгалийн нөөц, нөхцлийн чанарыг муутгах, энэ хэрээр эдийн засгийн ба нийгмийн сөрөг үр дагавар нь тогтвортой өсөх нөхцөл бүрэлдсэн. Эдгээр арьс ширний үйлдвэрүүдийн талаас илүү нь Монгол улсын нийт хүн амын 40 орчим хувь нь оршин амьдарч буй Улаанбаатар хотод байршиж байгаа нь тус хотын экологийн нөхцөл, хүн амын эрүүл мэнд болон нийгмийн олон төрлийн сөрөг үр дагаварыг бий болгосон.
Судалгааны тайланг энэ цахим хуудасны Мэдээллийн сан цэснээс үзнэ үү.
Г.Энхмөнх
Хугацаа: 2004-2008
Түвшин: Бакалавр
Сэдэв: Туул голын усны чанарт үнэлгээ өгөх нь
Үр дүн: Туул голын бохирдлын эх үүсвэрүүдийг тогтоох болон бохирдлын индексийг тодорхойлохдоо гадаргын усны чанарыг индексийн аргыг хэрэглэсэн. 2005-2007 онуудын бохирдлын индексийг сонгосон цэгүүд дээр тогтоож, дээрх хугацааны өөрчлөлтийг гаргасан.
Судалгааны тайланг энэ цахим хуудасны Мэдээллийн сан цэснээс үзнэ үү.
Л.Дэлгэрмаа
Хугацаа: 2001-2005
Түвшин: Бакалавр
Сэдэв: Аялал жуулчлалын баазаас гарах хатуу хог хаягдлыг байгаль орчинд эвсэгээр зохион байгуулах нь
Үр дүн: Аялал жуулчлалын баазуудын хэрэглээний менежмент нь үндэсний үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэгдэж байгаа боловч хог хаягдал бага үүсгэх болон орон нутгийн бүтээгдэхүүнийг хэрэглэж орон нутгийн хөгжлийг дэмжих тал дээр хангалтгүй байна.
Судалгааны тайланг энэ цахим хуудасны Мэдээллийн сан цэснээс үзнэ үү.