Пост-докторант:
Доктор Б.Даваажаргал
Хугацаа: 2022 оны 6-р сард элссэн.
Сэдэв: Монгол орны байгалийн өөр өөр бүслүүрийн гадаргын усны тооллогыг зайнаас тандан судлалын аргаар тооцоолох боломж
Үр дүн: 🤔🤔🤔
Докторант:
Э.Оюунцэлмэг
Хугацаа: 2023 оны 10-р сард элссэн.
Түвшин: Докторант - Япон улсын Осакагийн Их Сургуультай хамтарсан
Сэдэв: Улаанбаатар хот дахь цэцэрлэгт хүрээлэнгүүдийн экосистемийн эерэг ба сөрөг үйлчилгээ
Үр дүн: Мишээл байгаль орчин танин мэдэхүйн хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн жишээн дээр хотын хөх болон ногоон байгууламжаас үзүүлж буй экосистемийн эерэг ба сөрөг үйлчилгээг тодорхойлон үнэлж, иргэдийн сайн сайхан байдалд хэрхэн нөлөөлж буйг судлан олон нийтийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, хотын тогтвортой хөгжлийн бодлогод зөвлөмж өгөхөөр судалж байна.
Н.Баасанжав
Хугацаа: 2023 оны 9-р сард элссэн.
Түвшин: Докторант
Сэдэв: Монгол орны говийн бүсийн бэлчээрийн ургамлан нөмөргийн төлөв байдал, түүний мал аж ахуйд үзүүлэх нөлөө / Өмнөговь аймаг жишээн дээр/
Үр дүн: Монгол орны говийн бүсийн сүүлийн 35 жилийн бэлчээрийн доройтлыг зайнаас тандсан мэдээгээр тодорхойлж, ургамлын биомассын өөрчлөлтийг тооцоолох загварыг боловсруулж, мал аж ахуйн болон бэлчээрийн доройтолд гарч буй өөрчлөлт хоорондын хамаарлыг тогтоохын тулд “бэлчээр-бэлчээрийн ургамлын гарц-мал аж ахуйн өөрчлөлт” гэсэн тоон чанарын загварыг бий болгохоор судалж байна.
Б.Уянга
Хугацаа: 2022 оны 9-р сард элссэн.
Түвшин: Докторант
Сэдэв: Сэлэнгэ мөрний сав газар дахь газрын бүрхэвчийн өөрчлөлт түүнд нөлөөлөх хүчин зүйлүүдийн үнэлгээ
Үр дүн: Зайнаас тандан судлал болон машин сургалтын анализийн аргаар Сэлэнгэ мөрний сав газрын газар ашиглалт, газрын бүрхэвчийн өөрчлөлт, бэлчээрийн газарт нөлөөлөх хүчин зүйлсийн талаар судалж байна.
Б.Эрдэнэбаяр
Хугацаа: 2022 оны 9-р сард элссэн.
Түвшин: Докторант
Сэдэв: Сэлэнгэ мөрний сав газрын голын горим, газрын бүрхэвчийн өөрчлөлтөд нөлөөлөх зарим хүчин зүйлсийн судалгаа
Үр дүн: Сэлэнгэ мөрний сав газрын сүүлийн 30 жилийн усны горим нөөц, уур амьсгалын өөрчлөлт болон газрын бүрхэвчийн өөрчлөлтийг гаргаж, эдгээрийн хоорондын уялдаа хамаарлыг судлаж байна.
М.Энх-Үүр
Хугацаа: 2021 оны 10-р сард элссэн.
Түвшин: Докторант - Япон улсын Токиогийн Технологийн Их Сургуультай хамтарсан
Сэдэв: Эрдэнэт хотын газрын доорх усан дахь хүнд металлын агууламжаас хүний эрүүл мэндэд үзүүлэх эрсдлийн үнэлгээ, менежмент
Үр дүн: Эрдэнэт хотын газрын доорх усан дахь хүнд металлын агууламжийг тодорхойлж, тухайн усыг унд ахуйд хэрэглэхэд хүний эрүүл мэндэд үзүүлэх эрсдлийн түвшинг тогтоон, бууруулах арга хэмжээг зөвлөнө.
Р. Амартүвшин
Хугацаа: 2019 оны 9-р сард элссэн.
Түвшин: Докторант
Сэдэв: Монгол орны Тусгай хамгаалалттай газар нутгийн эрсдэлийн үнэлгээнд суурилсан төлөвлөлт
Үр дүн: Өвөрхангай аймгийн Уянга сум дахь Хүйсийн 8 нуурын дурсгалт газрыг судалгааны талбайгаар сонгон эрсдэлийн үнэлгээ хийж, ТХГН-т хийгдэж байгаа менежментийн төлөвлөөнүүдэд анализ хийж байна.
Магистрант:
Б.Мөнгөнчимэг
Хугацаа: 2024 оны 1-р сард элссэн.
Түвшин: Магистрант
Сэдэв: Хөрс, экологийн эрсдэлийн үнэлгээ (Дархан-Уул аймгийн жишээн дээр)
Үр дүн: Хөрс-экологийн эрсдэлийн хувьд Дархан хот болон түүний ойролцоох бүс нутаг нь аж үйлдвэрийн бүстэй холбоотойгоор техноген нөлөөлөлд хүчтэй өртсөн шинжтэй байгааг судалж байна.
Б.Отгонбат
Хугацаа: 2023 оны 1-р сард элссэн.
Түвшин: Магистрант
Сэдэв: Орчин үеийн хотжилтод байгальд суурилсан шийдэл (NBS)-ийг хэрэгжүүлснээр түүний хотын экосистемд
үзүүлэх нөлөө
Үр дүн: Хотын экосистемд байгальд суурилсан шийдлийг хэрэгжүүлснээр түүний үзүүлэх үр ашиг, шийдвэрлэх сорилтууд, хэрэгцээ шаардлагын талаар судалж байна.
Б.Энхгэрэл
Хугацаа: 2020 оны 9-р сард элссэн.
Түвшин: Магистрант
Сэдэв: Байгаль орчны менежментэд чанарын баталгаажуулалтын тогтолцоог нэвтрүүлэх нь
Үр дүн: Монгол улсад байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн байгууллага, мэргэжилтнийг мэргэжлийн холбоодоор дамжуулан чанарын баталгаажуулалтыг тогтолцоог олон улсын ISO системд суурилн нэвтрүүлэхээр судалж байна.
Ш.Рэнцэнханд
Хугацаа: 2022 оны 9-р сард элссэн.
Түвшин: Магистрант
Сэдэв: 🤔🤔🤔
Үр дүн: ...
Бакалавр:
М.Төгөлдөр
Хугацаа: 2020 оны 9-р сард элссэн.
Түвшин: Бакалавр
Сэдэв: 🤔🤔🤔
Үр дүн: ...
А.Мэнджаргал
Хугацаа: 2020 оны 9-р сард элссэн.
Түвшин: Бакалавр
Сэдэв: Хот суурин газрын ойр орчимд үүссэн нууруудын шим тэжээлийн судалгаа
Үр дүн: ...
У. Оюунжаргал
Хугацаа: 2016 оны 9-р сард элссэн.
Түвшин: Бакалавр
Сэдэв: Улаанбаатар хотын төв зам дагуух барилгажсан бүсийн дуу шуугианы өртөлтийн судалгаа
Үр дүн: ...