Тооцооллын хими

(2019 Хавар)

Суралцахуйн үр дүн

  • Интерполяц, шугаман бус тэгшитгэлийн язгуур, тоон аргуудыг хэрэглэн өгөгдлийг боловсруулж, дүгнэлт хийх

  • Судалгааны үр дүнг шугаман ба шугаман бус регрессийн шинжилгээгээр загварчлах

  • Өгөгдөлд хийсэн боловсруулалтын төрлийг ялган таних

  • Хэмжилтийн үр дүнгээр шугаман тэгшитгэлийн систем зохиох, бодох

  • Түгээмэл хэрэглэгддэг Mathcad, MS Excel зэрэг программын үндсэн функцүүдийг химийн төрөл бүрийн тооцоонд хэрэглэх

  • Мэдээлэл боловсруулах (мэдээлэл цуглуулах, ангилах, шаардлагатай мэдээллээ ялгах, хэрэглэх)

  • Туршилт судалгааны үр дүнгээс тооцооллын программын анхны өгөгдлийг бэлтгэх, тооцоолол хийх

  • Тооцооллын химийн аливаа асуудалд логик сэтгэлгээгээр хандах, учир шалтгааныг тайлбарлах, асуудлыг шийдвэрлэх

  • Эх хэлний болон хоёрдогч хэлний ярианы болон бичгийн чадвартай болохоо харуулах

  • Өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх, бусдын санаа бодлыг сонсох, багийн ажилд өөрийн үүрэг оролцоог ухамсарладаг байх

Хичээлийн үнэлгээ

Сургалтын материалууд

Лекц

Семинар

Лаборатори

Лаборатори

Компьютерын лабораторит мөрдөх дүрэм

  • Өөрийн фолдерыг эмх цэгц, зохион байгуулалтай байлгах

  • Бусдыг хүндлэх

  • Сонсох, зааварыг дагах

  • Аюулгүй сайтруу нэвтрэх

  • C:// дээр файлаа хадгалахгүй байх

  • Хориглох зүйлс:

    • Идэх, уух зүйлсийг авч ирэх

    • Гар утас хэрэглэх

    • Орж, гарахдаа дуу чимээ гаргах

    • Багш зааварлаагүй байхад компьютерын тохируулга, файл, фолдерын нэрийг өөрчлөх, устгах

    • Компьютерыг түгжих, нууц үг хийх