Физик хими I

(2019 намар)

Суралцахуйн үр дүн

  • Молекулын хэмжээнд сонгодог механикийн хязгаарлагдмал талыг тодорхойлж, квант механикаас ялгаатай талыг тайлбарладаг болно.

  • Квант механикийн операторууд сонгодог механикийн хэмжигдэхүүнтэй хамааралтай болохыг, магадлал, далайц, дундаж буюу хүлээлтийн утга зэргийг ойлгодог байна.

  • Атом, молекулын бүтэц, химийн холбоог тайлбарлахад квант онолыг хэрэглэдэг байна.

  • Математик аргыг квант химийн тооцоололд хэрэглэх, атом, молекулын бүтэц, долгион функцийг загварчлах, дүрслэх чадвартай болно.

  • Молекулын түвшний аливаа асуудалд логик сэтгэлгээгээр хандах, шинжлэх ухаанчаар сэтгэх, учир шалтгааныг задлан шинжлэх чадвартай болно.

  • Атом, молекулын спектроскопийн ойлголтоо квант химийн үүднээс учирлан тайлбарлаж чаддаг байна.

  • Мэдээлэл боловсруулах чадвар (мэдээлэл цуглуулах, ангилах, шаардлагатай мэдээллээ ялгах, хэрэглэх)-тай байна.

  • Физик химийн аливаа мэдээлэл, асуудлыг амаар болон бичгийн хэлбэрээр илэрхийлж чаддаг болохоо харуулдаг болно.

  • Багаар ажиллах, хамтран шийдвэр гаргах чадвартай болно.

  • Өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх, бусдын санаа бодлыг сонсох зэргээр хамтран ажилладаг болон бусад хүмүүстэй харилцдаг болно.

Хичээлийн үнэлгээ

Сургалтын материалууд

Лекц

Семинар

Лаборатори

Мэдээлэл

Бие даалтыг гүйцэтгэх хугацаа 2019.11.01-2019.11.15-ны хооронд 14 хоног болно.

Гүйцэтгэсэн бие даалтыг 2019.11.15-ны 1500 цаг гэхэд Физик хими хичээлийн хамтлагийн хайрцагт хийнэ үү.