Физик хими I
(2019 хавар)
Суралцахуйн үр дүн
Молекулын хэмжээнд сонгодог механикийн хязгаарлагдмал талыг тодорхойлж, квант механикаас ялгаатай талыг тайлбарладаг болно.
Квант механикийн операторууд сонгодог механикийн хэмжигдэхүүнтэй хамааралтай болохыг, магадлал, далайц, дундаж буюу хүлээлтийн утга зэргийг ойлгодог байна.
Атом, молекулын бүтэц, химийн холбоог тайлбарлахад квант онолыг хэрэглэдэг байна.
Математик аргыг квант химийн тооцоололд хэрэглэх, атом, молекулын бүтэц, долгион функцийг загварчлах, дүрслэх чадвартай болно.
Молекулын түвшний аливаа асуудалд логик сэтгэлгээгээр хандах, шинжлэх ухаанчаар сэтгэх, учир шалтгааныг задлан шинжлэх чадвартай болно.
Атом, молекулын спектроскопийн ойлголтоо квант химийн үүднээс учирлан тайлбарлаж чаддаг байна.
Мэдээлэл боловсруулах чадвар (мэдээлэл цуглуулах, ангилах, шаардлагатай мэдээллээ ялгах, хэрэглэх)-тай байна.
Физик химийн аливаа мэдээлэл, асуудлыг амаар болон бичгийн хэлбэрээр илэрхийлж чаддаг болохоо харуулдаг болно.
Багаар ажиллах, хамтран шийдвэр гаргах чадвартай болно.
Өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх, бусдын санаа бодлыг сонсох зэргээр хамтран ажилладаг болон бусад хүмүүстэй харилцдаг болно.