"KGL Contest" нь Англи хэлийг хоёрдогч хэлээр эзэмшиж буй 17 хүртэлх насны сурагчдын дунд зохиогддог олон улсын Англи хэлний олимпиад юм. Оролцогчид бүртгүүлэхдээ энэхүү дүрэм, журамтай танилцаж, түүнийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй. Уг дүрэм нь бүх оролцогчдод тэгш, шударга боломж олгож, эрүүл өрсөлдөөний орчныг бүрдүүлэх зорилготой.
1. Олимпиадад оролцох эрх, шаардлага
1.1. Олимпиадад Англи хэлийг эх хэлээсээ гадуур эзэмшиж буй бүх сурагч оролцох боломжтой.
1.2. Англи хэлтэй улсад төрсөн болон амьдардаг, эх хэл нь Англи хэл гэж тооцогдох сурагчид оролцох боломжгүй.
1.3. Оролцогчийн насны хязгаарыг төрсөн жилээр тооцно. Жишээ нь, 2008 онд төрсөн сурагч 2026 онд 18 нас хүрэх тул олимпиадад оролцох боломжгүй.
1.4. Оролцогчид болон тэдний эцэг эх, асран хамгаалагчид олимпиадын дүрмийг бүрэн хүлээн зөвшөөрч, бүртгэлийн хураамжийг төлснөөр оролцох эрхээ баталгаажуулна.
1.5. Бүртгэлийн хураамж нэг удаагийнх бөгөөд буцаан олгогдохгүй.
Ангилалд хамаарагдах нас
Оролцогчид өөрийн нас болон түвшний хязгаарлалтыг харгалзан дараах ангиллуудын аль нэгэнд бүртгүүлнэ.
✅ - Оролцох боломжтой
❌ - Оролцох боломжгүй
Оролцогч нь зөвхөн өөрийн насны ангилалд хамаарах түвшинд бүртгүүлэх боломжтой бөгөөд өөр түвшинд оролцохыг хориглоно.
2. Бүртгэл, түвшин сонголт
2.1. Бүртгэл тухайн улс дахь KGL зохион байгуулагчаас өгсөн зааврын дагуу хийгдэнэ.
2.2. Бүртгэлийн хугацаанаас хойших бүртгэлийг хүлээн авахгүй.
2.3. Оролцогчид өөрийн Англи хэлний түвшинг үнэн зөв тодорхойлж, тохирсон түвшинд бүртгүүлэх шаардлагатай.
2.4. Өөрт тохироогүй түвшинд оролцсон оролцогчид 2-р шатнаас хасагдах боломжтой.
2.5. KGL 2025 олимпиадын 2-р шатанд тэнцсэн бол 2026 онд заавал түвшин ахиж бүртгүүлэх ёстой. Хэрвээ доор түвшинд бүртгүүлсэн бол автоматоор тохирох ангилалд бүртгэнэ.
2.6. Оролцогчид 2025 оны олимпиадын турш анх сонгосон түвшиндээ өрсөлдөнө.
2.7. Өөрийн түвшинг зөв тодорхойлохын тулд тухайн улсын KGL зохион байгуулагчаас санал болгож буй жишиг тестийг өгөхийг зөвлөж байна.
3. Олимпиадын үе шат, шалгалтын зохион байгуулалт
3.1. Олимпиад нь хоёр шаттай.
1-р шат
Pre-A1 ангилал 45 минут, бусад ангилал 60 минутын олон хувилбарт тестээс бүрдэнэ.
Шалгалтын материалуудыг машины аргаар дүгнэх бөгөөд нэмэлт тайлбар өгөгдөхгүй.
Шалгалтын дүнг дахин хянах хүсэлт гаргах боломжтой. Дахин хянуулах хүсэлтийг 35 еврогийн төлбөртэйгөөр тухайн улсын KGL зохион байгуулагчид гаргана.
Шалгалтын дүнг шалгалт өгснөөс хойш 21 хоногийн дотор зарлана.
2-р шат
2-р шат 60-90 минут үргэлжлэх бөгөөд олон хувилбартай тест, сонсох болон бичих чадварын даалгавруудаас бүрдэнэ.
Pre-A1: 60 минут
A1: 75 минут
A2: 80 минут
B1: 80 минут
B2: 90 минут
3.2. Оноо тэнцсэн, эсвэл өндөр оноо авсан оролцогчдын бичгийн даалгаврыг ITA (Олон Улсын Сорилын Байгууллага)-ийн мэргэжлийн шалгагчид дүгнэнэ.
3.3. Бичгийн даалгавар оролцогчийн түвшинд нийцсэн байх ёстой.
3.4. Шалгалтын дүн шалгалт өгснөөс хойш 1 сарын дараа гарна.
3.5. Оноо тэнцсэн тохиолдолд нас багатай оролцогч илүү өндөр байр эзэлнэ.
4. Дэлхийн финалын журам
4.1. Дэлхийн финалд шалгарсан оролцогчид 2026 оны 6-р сарын 1-ны дотор оролцохоо баталгаажуулах ёстой.
4.2. Виз шаардлагатай оролцогчид 2026 оны 9-р сарын 1-ний дотор визээ авсан байх шаардлагатай.
4.3. Дэлхийн финалын оролцогчдын албан ёсны жагсаалтыг 2026 оны 9-р сарын 12-нд нийтэлнэ.
4.4. Оролцогчид нас, хүйс, түвшинг харгалзан дундын өрөөнд байрлана.
4.5. Эцэг, эх, асран хамгаалагч финалын шалгалтад оролцох оролцогчийг дагалдан явах боломжгүй.
4.6. Дэлхийн финалд зөвхөн A1-с дээш ангиллын оролцогчид явах боломжтой. Pre-A1 ангиллын оролцогч явах боломжгүй.
4.7. 1-р шатанд бүртгүүлсэн нийт оролцогчдын тооноос хамааран Дэлхийн финалд хэдэн сурагч явах боломжтой тоо тодорхойлогдоно:
1000 оролцогч: 1 сурагч, 1 багш
1500 оролцогч: 2 сурагч, 2 багш
2000 оролцогч: 3 - 4 сурагч, багш
Дэлхийн финалын шагнал
✅ 1-р шатанд оролцогчдод батламж олгоно.
✅ 2-р шатанд оролцогчид сертификат авна.
📌 Дэлхийн финалд оролцогчид болон багш нарын Грек улсад 3 хоног байрлах байр, өглөөний болон оройн хоолны зардал багтсан.
5. Олимпиадын зохион байгуулалтын шийдвэр
5.1. Оролцогчийн эцэг эх, асран хамгаалагчид олимпиадын үйл ажиллагаанд авсан зураг, бичлэг, шагнал хүртсэн оролцогчдын нэрийг олон нийтэд нийтлэхийг зөвшөөрч байна.
5.2. KGL нь урьдчилан мэдэгдэлгүйгээр олимпиадыг цуцлах эрхтэй.
5.3. Хэрэв тэмцээн цуцлагдвал төлбөрийг тухайн улсын зохион байгуулагчаар дамжуулан буцаан олгоно.
5.4. Олимпиадын дүрмийг дагаагүй оролцогчдыг аль ч шатанд хасах боломжтой.
5.5. KGL-ээс гаргасан бүх шийдвэр эцсийнх бөгөөд шийдвэртэй холбоотой аливаа маргааныг хүлээн авахгүй.
АССУ Академи 2025 он