Оролцсон бүх сурагчдадаа баяр хүргэе 🥳!
KGL Contest 2025 олимпиадад улс даяар 768 сурагчид оролцсон. Үүнээс:
Pre-A1 ангиллаас 13,
A1 ангиллаас 39,
A2 ангиллаас 20,
B1 ангиллаас 30,
B2 ангиллаас 27 гээд нийт 129 сурагч 2-р шатанд тэнцсэн байна.
RESCUE CARD ашиглан 8 хүүхэд аврагдсанаар нийт 137 сурагч 2-р шатанд өрсөлдөх эрхтэй болжээ.
*Rescue card гэдэг нь 20-с илүү сурагч бүртгүүлсэн сургуулиудын ашиглах боломжтой тусгай эрх бөгөөд 20 хүүхэд тутамд 1 хүүхэд аврах боломжтой юм.
1-р байранд орсон A1, A2, B1, B2 ангиллын сурагчид руу утсаар холбогдон дараагийн алхамыг мэдээлэх болно.
🏆Дэлхийн финал: 2025 оны 10 сарын 2-3-нд Грек улсын Афин хотод болно.
Олимпиадад оролцсон нийт сурагчдадаа баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье🥳!
1-р байранд орсон сурагчид:
Pre-A1 ангилалд 28-р сургуулийн Б.Борогчин,
A1 ангилалд Дорнод аймгийн Хэрлэн сумын 8-р сургуулийн Э.Эрсүлд,
A2 ангилалд Цэлмэг дижитал сургуулийн С.Мөрөн,
B1 ангилалд Шинэ үе сургуулийн М.Маргад,
B2 ангилалд Сант сургуулийн Б.Номундарь.