Оролцогчид өөрийн одоогийн түвшинд, насны хязгаарын дагуу бүртгүүлнэ. Өөрт тохироогүй ангилалд оролцсон оролцогчид Дэлхийн Финалд оролцох боломжгүй болохыг анхаарна уу.
KGL олимпиад нь CEFR (Common European Framework of Reference) буюу "Европын Хэлний Нийтлэг Лавлах Хүрээ" тогтолцооны ангиллын дагуу олимпиадыг зохион байгуулдаг. Энэ нь хэлний мэдлэгийн түвшинг тодорхойлох зорилгоор Европын Зөвлөлөөс боловсруулсан стандартчилагдсан тогтолцоо юм.
Pre-A1 буюу дөнгөж Англи хэл анхлан суралцаж байгаа 9-12 насныхан
A1 буюу анхан шатны Англи хэлтэй 9-14 насныхан
А2 буюу ахисан анхан шатны Англи хэлтэй 9-15 насныхан
B1 буюу дунд шатны Англи хэлтэй 9-16 насныхан
B2 буюу ахисан дунд шатны Англи хэлтэй 9-17 хүртэлх насныхан оролцох боломжтой.
АССУ Академи 2025 он