"KGL Contest" нь Ирланд улсын Олон улсын Сорилын байгууллага (ITA)-аас 2016 оноос хойш зохион байгуулж буй, дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын Англи хэлний олимпиад юм. Энэхүү тэмцээн нь Англи хэлийг хоёрдогч хэлээр эзэмшиж буй 17 хүртэлх насны бүх сурагчдад нээлттэй бөгөөд тэднийг өөрсдийн мэдлэг чадвараа олон улсын түвшинд үнэлүүлэх, өөрийгөө хөгжүүлэх, өрсөлдөх боломжийг олгодог.
➡️ 2025 онд 40+ орны 80,000+ сурагчид энэ тэмцээнд оролцсон.
➡️ Харин Монгол улсаас 1-р шатанд 768, 2-р шатанд 137 сурагчид өрсөлдөж
Pre-A1 ангилалд 28-р сургуулийн Б.Борогчин,
A1 ангилалд Дорнод аймгийн Хэрлэн сумын 8-р сургуулийн Э.Эрсүлд,
A2 ангилалд Цэлмэг дижитал сургуулийн С.Мөрөн,
B1 ангилалд Шинэ үе сургуулийн М.Маргад,
B2 ангилалд Сант сургуулийн Б.Номундарь нар 1-р байранд орсон.
Pre-A1 ангиллын 1-р байр
28-р сургуулийн Б.Борогчин
B1 ангиллын 1-р байр
Шинэ үе сургуулийн М.Маргад
B2 ангиллын 1-р байр
Сант сургуулийн Б.Номундарь
A2 ангилалд өрсөлдсөн Цэлмэг дижитал сургуулийн сурагч С.Мөрөн 10-р сард Монгол улсаа төлөөлөн KGL Contest олимпиадын дэлхийн финалд оролцохоор бэлдэж байна.
Олимпиадын үе шат:
1-р шат 2026 оны 3-р сар - Улаанбаатар хот
2-р шат 2026 оны 4-р сар – Улаанбаатар хот
Дэлхийн финал 2026 оны 10-р сар - Грек улс, Афин хот
ITA - Олон улсын Сорилын байгууллага гэж юу вэ?
➡️ОУБС нь боловсролын үнэлгээний дэлхийн тэргүүлэгч байгууллагуудын нэг бөгөөд сурагчдын чадварыг олон улсын хэмжээнд сорих, үнэлэх эрх бүхий байгууллага юм.
➡️9 жилийн хугацаанд 500,000+ оролцогчийн Англи хэлний чадварыг сорьж, олон улсын стандарт хангасан үнэлгээний системийг боловсруулсан.
➡️KGL Contest нь тус байгууллагын хамгийн том уралдаануудын нэг бөгөөд 40 гаруй оронд жил бүр зохион байгуулагдаж, олон улсын сурагчдын түвшинг жигд үнэлэх зорилготой.
➡️KGL олимпиадад оролцсоноор сурагчид өөрсдийн түвшинг сорьж, олон улсын үнэлгээ авах, боловсролын томоохон боломжуудыг нээх, дэлхийн шилдэг оролцогчидтой өрсөлдөх давуу талтай.
KGL Олимпиадын онцлог давуу талууд:
Дэлхийн түвшний үнэлгээ – Англи хэлний чадвараа олон улсын жишгээр сорих боломж
Шударга өрсөлдөөн – Нас, түвшний дагуу зохион байгуулагдсан, олон улсын стандарт хангасан сорилго.
Хөгжих боломж – Хэлний чадвараа сайжруулж, сорилтын туршлага хуримтлуулах, өндөр түвшний шалгалтуудад бэлдэх.
Шагнал, урамшуулал – Дэлхийн финалд шалгарвал $500 хүртэлх мөнгөн шагнал, медаль, сертификат хүртэх боломж.
Ирээдүйн боловсролын замнал – Олон улсын уралдаанд оролцох, Англи хэлний цаашдын карьераа тодорхойлох суурь.
АССУ Академи 2025 он