ТАТАЛЦЛЫН ТУНААГУУРТ ТӨХӨӨРӨМЖ
ТАТАЛЦЛЫН ТУНААГУУРТ ТӨХӨӨРӨМЖИЙН ТАТАЛЦАЛ ҮҮСЭХ ДОРГИУРТ ШЛЮЗ
ТАТАЛЦЛЫН ТУНААГУУРТ ТӨХӨӨРӨМЖИЙН НАРИЙН ШИРХЭГЛЭЛ ТУНААХ ТУНААГУУРТ ШЛЮЗ
ТАТАЛЦЛЫН ТУНААГУУРТ ТӨХӨӨРӨМЖИЙН ЗАГВАРЫН ПАТЕНТ
Тулгамдсан асуудал (Салбарын хүндрэл):
Алтны шороон ордуудад шаварлаг, баримлаг, хөлдүүслэг бүтэцтэй баяжмалтай шороо маш түгээмэл тохиолддог. Ийм төрлийн шороо нь усны урсгалаар амархан задардаггүй бөгөөд нэг шатлалт уламжлалт скруббер, троммел төхөөрөмжүүд нь шаврыг бүрэн уусгаж чаддаггүй. Үүнээс шалтгаалан барьцалдсан шавар болон том ширхэгтэй бөөгнөрөл нь нарийн ширхэгтэй алтыг өөртөө барьж, угаах явцад задрахгүйгээр хаягдал руу алдагдах гол хүндрэлийг үүсгэдэг.
Бидний инновацилаг шийдэл:
"Тэнхлэг Таталцал ХХК"-ийн патентчлагдсан "Таталцлын тунаагуурт төхөөрөмж" нь уламжлалт ТАТАЛЦЛЫН баяжуулалтын технологийг бүрэн шинэчилж, бутлах, задлах, ангилах процессыг олон шатлалт цогц системээр шийдвэрлэсэн технологийн схемийг санал болгож байна.
Технологийн дараалал ба Ажиллах зарчим:
Механик задрал: Хүлээн авах бункерээс материалыг жигд тэжээж, алхан бутлуурт оруулж механик аргаар 25 мм хүртэл задлан бутална.
Угаалт ба Ангилалт: Бутлагдсан материал туузан конвейероор троммел угаагч (скруббер)-т тэжээгдэж, усны орчинд эрчимтэй хутгагдаж угаагдахын зэрэгцээ ширхэглэлээр жигд ангилагдана.
Үе шаттай баяжуулалт: Хайрган тосгуураар урсгалыг жигдлэн хувиарлах хайрцгаар дамжуулж, Доргиурт шлюзээр том болон дунд ширхэгтэй алтыг барих ба дараагийн шатны Тунаагуурт шлюзээр 0.1 мм-ээс бага хэмжээтэй нарийн ширхэгтэй алтыг үе шаттайгаар хамгийн өндөр үр ашигтайгаар ялган авна.
Технологи, инженерчлэлийн гол давуу талууд:
Максимум металл авалт: Нарийн ширхэгтэй алтны хаягдлыг зогсоож, эдийн засгийн үр ашгийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлнэ.
Өндөр бүтээмж: Алхан бутлуурын тусламжтайгаар цагт 150–200 м³/ц хүртэлх баримлаг, шаварлаг шороог тасралтгүй боловсруулах хүчин чадалтай.
Бат бөх, найдвартай бүтэц: Төхөөрөмжийн чарган суурь болон тулгуур рамыг дугуй хоолойгоор (бат бэхийн хүчдэл 62 МПа, хазайлт ердөө 3 мм) тооцоолж, уул уурхайн хүнд нөхцөлд хөдөлгөөнт болон тогтвортой байдлыг бүрэн хангасан.
Ачаалал даах чадвар: Бутлуурын үйл ажиллагаатай холбоотой учир хүйтний улирал ажиллах нь бусад уламжлалт баяжуулалтын төхөөрөмжөөс давуу байдлыг бий болгоно.
Туршилтын нөхцөл:
Улаан шороо бүхий нарийн судалтай, баяжмалтай шорооны хаягдал (эфел)-ыг уламжлалт 80 м³ хүчин чадалтай угаах төхөөрөмжийн шлюз дээр залган, энэхүү патентчлагдсан таталцлын тунаагуурт төхөөрөмжийн салшгүй нэг элемент болох "Шаталсан бүтэцтэй шлюз"-ийг угсарч үйлдвэрлэлийн туршилтыг явуулсан. Хуучин тоног төхөөрөмжүүдийн хувьд баяжуулалтын барилт сул, материал бүрэн задарч угаагддаггүй байснаас хаягдал маш их гардаг дутагдалтай байв.
Гарсан бодит үр дүн:
Хамгийн их металл авалт: Шлюзны алхамыг өөрчлөн, хувиарлах хайрцаг үүсгэж, шлюзны зайг багасгаснаар хуйлралт маш сайн явагдсан. Үүний үр дүнд хаягдал эфелиэс 57.6 м³ баяжмалтай материалыг дахин баяжуулж, 44 грамм металл ширхэглэлийг (алт) хаягдал руу алдалгүй бүрэн барьж авсан.
Инновацийн үр ашиг: Туршилтын үр дүн нь шлюзны шаталсан бүтцэд өчүүхэн өөрчлөлт оруулахад л металл барилт үлэмж хэмжээгээр сайжирдгийг бодитоор баталсан. Энэхүү шаталсан бүтэц нь манай таталцлын тунаагуурт төхөөрөмжийн нарийн ширхэгтэй алт барих үндсэн гол технологи юм.