“Асрал” ХХКомпани нь 1992 онд байгуулагдсан, худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай компани нь 1992-1996 онд талх нарийн боов, ундааны үйлдвэрлэл, нийтийн хоол, зоогийн газрын үйлчилгээ, 1996-1999 онд гурилын бөөний худалдаа, 2000 оноос аялал жуулчлалын бизнес, 2004 – 2006 онд ган хайлуулах төмрийн үйлдвэрлэл, 2007 оноос хойш байгаль орчны чиглэлээр сургалт явуулах, цэцэрлэгжүүлэлт, мод ургамлын үр, үржүүлэг, экобиржийн үзэсгэлэн худалдаа, биоялзмагийн бордооны үйлдвэрлэл, үйлчилгээг тус тус эрхэлж ирсэн.
“Асрал” компаний санаачилгаар 2005 оноос байгаль орчиныг хамгаалах, цөлжилт,элсний нүүдлийг бууруулах, ойжуулалт, цэцэрлэгжилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, ард иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилготойгоор “Мөнх ногоон амьдрал” ТББ-ыг байгуулж “Ойн мэргэжлийн байгууллага”-ын тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаагаа явуулдаг.
Манай компани өнгөрсөн хугацаанд мод үржүүлэг, үр, тарьц, суулгацын үйлдвэрлэл, экологийн сургалт, модлог ургамал, жимс, жимсгэний бут, төрөл бүрийн цэцэг, зүлэг тэдгээрийн үр, бордоо, цэцэрлэгжүүлэлтийн багаж хэрэгсэлийн онлайн мэдээлэл, худалдаа, зуучлалын Экобиржийн үйлчилгээ, мод тарих, орчины цэцэрлэгжилт, ногоон байгууламж, тохижилтын ажил үйлчилгээ, эко аялал, биоялзмагийн бордооны үйлдвэрлэл зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Бид монгол орны ойжуулалт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, элсний нүүдлийг сааруулах, уул уурхайг нөхөн сэргээхэд шаардагдах чанартай үр, тарьц, суулгацын үйлдвэрлэл, борлуулалт, ажил үйлчилгээ, экологийн мэргэжил сургалтыг цогц хэлбэрээр явуулах зорилго тавин ажиллаж ирсэн.
Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 11-р хороо, Хасбаатар-44, "Green house", Утас: 99116763, 94949200