Латин нэр: Sambucus manshurica L
Таних шинж: 4-6м хүртэл өндөртэй, бутлаг мод бөгөөд жижигхэн шар өнгийн цэцэгсээрээ ялгардаг. Зуны дунд үеэс ургадаг хурц улаан өнгийн жижигхэн жимснүүд нь ихэд гоёмсог харагдуулдаг байна. Ургуулахдаа ихэвчлэн ганц нэгээр нь олон нийтийн газарт чимэглэл болгон тарихад нэн тохиромжтой.
Ургах орчин: Хөвсгөл, Хэнтий, Хангай (Дорнод) Монгол-Дагуур, Хянгай, Дорнод-Монголын (Халхын гол) тойрогт ойн бүслүүрийн ойн цоорхой, өндөр уулын доод хэсгээр голын дагуух ой, хавцал, асгараг чулуу, нураг, эргийн сөөгөн шугуй, ойн захаар ганц нэг, цөөн бутаар тархан ургана.