ISSN 2414-9756
Физикчдийн мэргэжлийн чиглэлээр хийж буй судалгааны үр дүнг хэвлэн нийтэлж олны хүртээл болгох зорилго бүхий олон улсын редакцын зөвлөлтэй, мэргэжлийн төвшинд хянан магадалгаа хийгддэг 2016 оноос хойш тогтмол хэвлэгдэж байгаа Монголын физикийн нийгэмлэгийн мэргэжлийн сэтгүүл.
Сэтгүүл нь хэвлэлийн болон судалгааны ёс зүйн нийтлэг шаардлага хангасан, бусдын бүтээл, бүтээлийн хэсэг болон санаа хуулбарлаагүй, анхдагч үр дүнтэй, ашиг сонирхлын зөрчилгүй, үнэн зөв хийгдсэн эрдэм шинжилгээний бүтээлийг хэвлэнэ.
Жилд нэг дугаар гаргана
ISSN 2311-1097
Физикчдийн мэргэжлийн чиглэлээр хийж буй судалгааны үр дүнг хэвлэн нийтэлж олны хүртээл болгох зорилготой редакцын зөвлөл бүхий мэргэжлийн төвшинд хянан магадалгаа хийгддэг 1995 оноос хойш тогтмол хэвлэгдэж байгаа МУИС-ийн мэргэжлийн сэтгүүл.
Сэтгүүл нь хэвлэлийн болон судалгааны ёс зүйн нийтлэг шаардлага хангасан, бусдын бүтээл, бүтээлийн хэсэг болон санаа хуулбарлаагүй, анхдагч үр дүнтэй, ашиг сонирхлын зөрчилгүй, үнэн зөв хийгдсэн эрдэм шинжилгээний бүтээлийг хэвлэнэ
Жилд хоёр дугаар гаргана
Дугааруудыг үзэх
Физикийн шинжлэх ухаан, түүний ололт амжилтыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулах зорилготой "ФИЗИК" шинжлэх ухаан танин мэдэхүйн сэтгүүл.
Жилд нэг удаа гаргана