Монгол Улс, БНХАУ, ОХУ-ийн хамтран зохион байгуулдаг Материал судлалын олон улсын эрдэм шинжилгээний хурал нь материал судлалын чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэн, судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага судлах, мэдээлэл солилцох, судалгааны ажлын шинэлэг үр дүнгүүдээ танилцуулах зорилготой бөгөөд 2010 оноос хойш Монголын физикийн нийгэмлэг тогтмол зохион байгуулж байна.
Монголын Физикийн Нийгэмлэг нь “ФИЗИК, ФИЗИК БОЛОВСРОЛЫН АСУУДАЛ” үндэсний эрдэм шинжилгээний хурлыг МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Физикийн тэнхим, ШУА-ийн Физик, Технологийн Хүрээлэн, ШУТИС, МУБИС, МУИС-ийн ЦФСТ, Цөмийн энергийн комисс зэрэг сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг бөгөөд энэхүү хурлын зорилго нь физикчдэд эрдэм шинжилгээ, судалгааны сүүлийн үеийн үр дүнгээ танилцуулах боломжийг олгох, шинэ санаа бодлоо харилцан солилцох, ахмад үеийн амжилт бүтээлийг алдаршуулах, цаашдын хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхэд чиглэгддэг.