"Монголын физикийн нийгэмлэг" ТББ

МОНГОЛЫН ФИЗИКИЙН НИЙГЭМЛЭГИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ-2022 АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Физикийн Нийгэмлэгийн найм дахь удаагийн ээлжит эрдэм шинжилгээний хурлыг МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Физикийн тэнхим, ШУА-ийн Физик, Технологийн Хүрээлэн, ШУТИС, МУБИС, МУИС-ийн ЦФСТ, Цөмийн энергийн комисс, Цацрагийн аюулгүй байдал, цөмийн технологийн мэргэжлийн холбоо зэрэг сургалт эрдэм шинжилгээний байгууллагууд болон Д.Цэрэн багшийн үр хүүхдүүдтэй хамтран МУИС-ийн ууган багшийн нэг, Физик-математикийн факультетын декан, Онолын физикийн тэнхимийг үүсгэн байгуулагч, анхны тэнхимийн эрхлэгч Дугаржавын Цэрэн багшийн мэндэлсний 90 жилийн ойд зориулан 2022 оны 10 дүгээр сарын 21-ны өдөр цахим болон танхим хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгуулав.

Хурлын нээлтэд Монголын физикийн нийгэмлэгийн ерөнхийлөгч, Акад. Ж.Даваасамбуу, МФН-ийн удирдах зөвлөлийн дарга, Акад. Х.Намсрай, Доктор Ц.Даваадорж нар оролцож үг хэлсэн бол Академич Х.Намсрай, Академич Ц.Баатар, Профессор О.Лхагва, Профессор Д.Дамбасүрэн, Профессор Н.Алтангэрэл, Профессор Х.Цоохүү, Доктор Г.Шархүү нар Дугаржавын Цэрэн багшийн талаах дурсамжаа хуваалцаж үг хэлэв.

Энэхүү хурлын зорилго нь физикчдэд эрдэм шинжилгээ, судалгааны сүүлийн үеийн үр дүнгээ танилцуулах боломжийг олгох, шинэ санаа бодлоо харилцан солилцох, ахмад үеийн амжилт бүтээлийг алдаршуулах, цаашдын хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхэд чиглэгддэг. Монгол улсын хэмжээнд ажиллаж байгаа бусад эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн багш, эрдэм шинжилгээний ажилтнуудын хамтын ажиллагааг эрчимжүүлснээр илүү их ололт ажилтанд хүрэх боломжтой.

Тус хуралд ШУА -ийн ФТХ, МУИС, ШУТИС, МУБИС, ЦФСТ зэрэг их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн төвүүдийн эрдэмтэн багш, судлаачдын 18 аман илтгэл, 12 ханийн илтгэлийг хэлэлцүүлэв.

Эдгээр илтгэлүүдээс МУИС-ийн Физикийн тэнхимийн доктор А.Дулмаагийн “Reactive sputter deposited Al/CuO thermite multilayers” сэдэвт илтгэл эрдэм шинжилгээний хурлын шилдэг илтгэлээр шалгарч, Монголын Физикийн Нийгэмлэгийн “Шилдэг илтгэл” -ийн шагналыг гардан авсан юм.

Тус хуралд хэлэлцүүлсэн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг ШУА-ийн ФТХ-ийн эрдэм шинжилгээний бүтээлд хэвлэнэ.


Зохион байгуулах хороо

МОНГОЛЫН ФИЗИКИЙН НИЙГЭМЛЭГИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Жил бүр уламжлал болгон тогтмол зохион байгуулдаг МОНГОЛЫН ФИЗИКИЙН НИЙГЭМЛЭГ -ийн эрдэм шинжилгээний хурлыг ШУА - ийн Физик, технологийн хүрээлэнгийн түүхт 60 жилийн ойд зориулан 11 дүгээр сарын 18 -19 өдрүүдэд цахим болон танхим хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа.

Хурлыг нээж ШУА -ийн Физик, Технологийн Хүрээлэнгийн захирал, Монголын Физикийн Нийгэмлэгийн ерөнхийлөгч, академич Ж.Даваасамбуу, ШУА -ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич Б.Авид нар үг хэлж, эрдэм шинжилгээний хуралд оролцогчдод баяр хүргэж, амжилт хүслээ.

Энэхүү хурлын зорилго нь физикчдэд эрдэм шинжилгээ, судалгааны сүүлийн үеийн үр дүнгээ танилцуулах боломжийг олгох, шинэ санаа бодлоо харилцан солилцох, ахмад үеийн амжилт бүтээлийг алдаршуулах, цаашдын хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхэд чиглэгддэг. Монгол улсын хэмжээнд ажиллаж байгаа бусад эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн багш, эрдэм шинжилгээний ажилтнуудын хамтын ажиллагааг эрчимжүүлснээр илүү их ололт ажилтанд хүрэх боломжтой.


Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Ц.Баатар “Монголын физикийн шинжлэх ухааны хөгжил” сэдвээр хүндэтгэлийн илтгэл тавив.

Тус хуралд ШУА -ийн ФТХ, МУИС, ШУТИС, АШУИС, ХААИС , Ховдын Их Сургууль зэрэг их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн төвүүдийн эрдэмтэн багш, судлаачид болон тэдний хамтран ажилладаг АНУ, ОХУ, Франц, Канад, БНСУ, БНХАУ, ХБНГУ зэрэг орны эрдэмтдийн 60 орчим илтгэлийг хэлэлцүүлэх юм.

Энэ удаагийн ээлжит эрдэм шинжилгээний хурал нь Физикийн шинжлэх ухаан болон Физик боловсролын асуудлуудыг хөндсөн профессор багш, эрдэм шинжилгээний ажилтан, судлаачийн шинэлэг санаа дэвшүүлсэн илтгэлүүд бүхий лазерын физик, онолын болон их энергийн физик, материал судлал, биофизик гэсэн салбар хуралдаантайгаар зохион байгуулагдаж, хуралд аман болон ханын хэлэлцүүлсэн болно. Энэ жилийн хурлын онцлог нь гадаадын эрдэмтэн судлаачдаас гадна Монгол улсаас гадаадын өндөр хөгжилтэй орнуудад ажиллаж, амьдарч байгаа физикч эрдэмтэд олноор оролцсон явдал байлаа.

Хуралд АНУ-ын Миссиссипийн улсын их сургуулийн багш, профессор Г. Ариунболд, БНСУ -ын Инчеоны Их сургуулийн профессор Д. Одхүү, ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн Онолын физикийн лабораторийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Г.Ганболд, АНУ -ын Тэнгисийн цэргийн судалгааны лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Ж.Баттогтох, АНУ -ын Теннесси мужийн Ок-Риджийн Үндэсний лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Х.Одбадрах, Канад улсын МкГилл их сургуулийн хэрэглээний математикийн тэнхимийн профессор Ц. Гантөмөр нар урилгаар илтгэл хэлэлцүүлсэн юм.

Хуралд манай олон залуу судлаачид, залуу докторууд илтгэл тавин хэлэлцүүлснээс ОХУ -ын Дубна дахь ЦШНИ -ийн Нейтроны физикийн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант А.Бадмаарагийн “Mechanical properties investigation on sandstone sample using neutron TOF diffraction method”, Хэмжил зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, МУИС-ийн докторант Д.Өнөрбилэгийн “Construction of a mirror-dispersion-controlled Kerr lens Mode locked Ti:sapphire laser Oscillator” сэдэвт илтгэлүүд эрдэм шинжилгээний хурлын шилдэг илтгэлээр шалгарч, Монголын Физикийн Нийгэмлэгийн “Шилдэг илтгэл” -ийн шагналыг гардан авсан юм.

Зохион байгуулах хороо

ICMS2021 олон улсын эрдэм шинжилгээний хурал-2021

Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачид хамтран зохион байгуулдаг ( International Conference on Materials Science (ICMS2021) ) материал судлалын олон улсын эрдэм шинжилгээний ээлжит хурал 2021 оны 11-р сарын 19-20-ны хооронд Улаанбаатар хотод online хэлбэрээр амжилттай зохион байгуулав. Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурал нь материал судлалын чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэн, судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан туршлага судлах, мэдээлэл солилцох, судалгааны ажлын шинэлэг үр дүнгүүдээ танилцуулах зорилготой билээ. Энэхүү зорилго амжилттай биелж байгаагийн нэгэн тод жишээ нь энэхүү хурал болж байгааг дурдахад таатай байна. Тус хуралд Монгол улсын ШУА, МУИС, ШУТИС, БНХАУ-ын Өвөрмонголын багшийн их сургууль, ОХУ-ийн ШУА, Буриадын их сургууль, Герман, Беларусь, Солонгос, Украин зэрэг улсын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэн судлаачид оролцож 15 нь аман илтгэл, 15 ханын илтгэл хэлэлцүүлэв.

Тухайлбал урилгаар ХБНГУ-ийн Зийгений их сургуулийн профессор Prof. Ullrich Pietsch MBE growth monitoring of a single GaAs nanowire by in-situ X-ray nano-diffraction” сэдэвт илтгэл, Өмнөд Солонгос улсын Инчионы их сургуулийн профессор Д.Одхүү “Towards Tunable Magnetism from First-Principles Studiesсэдэвт тойм илтгэл хэлэлцүүлэв.

Энд хэлэлцүүлэх илтгэлүүдээс тодорхой шаардлага хангасан ажлуудыг сонгон шалгаруулаад Scopus-т бүртгэл бүхий Solid State Phenomena сэтгүүлд хэвлүүлэхээр болсон энэ хурлын нэгэн давуу тал болж байна.

Зохион байгуулах хороо