Тэсрэх бодисын үйлдвэрлэл

"Монмаг" ХХК нь 1992 онд Багануур дүүрэгт Монгол Улсад хувийн хэвшлийн анхны тэсрэх бодисын үйлдвэр болон байгуулагдсан.

Энгийн тэсрэх бодисоос гадна гадаад, дотоодын мэргэжилтнүүдтэй хамтран тоног төхөөрөмж суурилуулах, шинээр үйлдвэр байгуулах зэргээр тухайн ордын уул, геологийн нөхцөлд тохирсон хүч нэмэгдүүлэх тэсрэх бодис, ус ихтэй ил уурхайнуудад зориулан усанд тэсвэртэй тэсрэх бодисыг үйлдвэрлэж байна.

Мөн тусгай тоноглосон 10 - 16 тонны автомашинуудаар тэсэлгээ хийгдэх талбайд энгийн тэсрэх бодис (ANFO) - г үйлдвэрлэн тэсэлгэээний ажил үйлчилгээг явуулж байна.

1992 оноос жилд 6000 тоннын хүчин чадалтайгаар ашиглалтанд орж, энгийн тэсрэх бодис, /АНФО/ үйлдвэрлэж эхэлсэнээс хойш уурхайнууд болон зам барилгын салбарын хэрэгцээ шаардлагад нийцсэн олон төрлийн найрлагатай тэсрэх бодисыг гадаадаас өндөр үнээр авахгүй өөрийн эх оронд хямд өртгөөр үйлдвэрлэн нийлүүлж, улс орны эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж ирсэн. Манай компани нь дараах нэр төрлийн тэсрэх бодисуудыг үйлдвэрлэн, зах зээлд нийлүүлж байна.