Тэсрэх материалын лаборатори, туршилтын баазад чанарыг шалгаж, баталгаажуулна.

Тэсрэх материалын сорилт, туршилтын лаборатори

Манай компаний лабортори нь 2006 онд байгуулагдсан юм. Монгол улсын анхны итгэмжлэгдсэн тэсрэх бодисын лаборатори юм.

Үйл ажиллагаа

Манай "Тэсрэх материалын сорилт, туршилтын төвийн лаборатор нь мэргэшсэн 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр дараахь үндсэн чиглэлүүдээр буюу тэсрэх материалын найрлага, хими-физикийн шинж чанарыг үндэсний MNS 4223 : 1994 , MSN 4301 : 1996, MSN 6071 : 2010, MSN 6072 : 2010 стандартуудад болон стандартчиллын төв байгууллагаас батлуулсан зөвшөөрлийн дагуу 7 төрлийн Олон улсын стандарт, 3 төрлийн аргачиллаар өөрийн үйлдвэрийн үйл ажиллагааг хянах, стандартын хэм хэмжээг тодорхойлохоос гадна, ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр уурхайнуудын захиалгаар тэсрэх материалын сорилт туршилтыг үнэн зөв бодитой хариугаар, хөдөлмөр хамгаалал аюулгүйн өндөр түвшинд хийж гйүцэтгэж байна.