Мэргэн гэр бүлийн нэгээхэн хэсэг байж хамтдаа нэгэн гайхалтай түүхийг бичилцэж байсан та бүхэндээ баярлалаа. Та бүхэн бүгд Мэргэн мэтгэлцээний клубын түүхэнд тодоор бичигдэн үлдэх гавьяатай хүмүүс юм шүү.
Эрхэм төгсөгчиддөө төгсөлтийн баярын мэнд хүргэе!
ОХУ-ын ерөнийлөгч В.Путины нэрэмжит "МЭТГЭЛЦЭГЧИЙН ТЭТГЭЛЭГ" хөтөлбөрт 2019-2021 оны Мэргэн клубын Тэргүүн О.Тэмүүлэн Дэд Тэргүүн Б.Анужин нар шалгарлаа.
2020 оны 12 сарын 4-ны өдөр Монголын мэтгэлцээний нэгдсэн танхим, ОХУ-н Шинжлэх ухаан Соёлын Төв-өөс жил бүр зарлагддаг ОХУ ерөнхийлөгч В.Путины нэрэмжит Мэтгэлцэгчийн Тэтгэлэг –т хөтөлбөрт 5 жилийн 100% тэтгэлгийг Мэргэн клубын Тэргүүн асан 12В ангийн сурагч О.Тэмүүлэн Дэд Тэргүүн асан 12Б ангийн сурагч Б.Анужин нар шалгаран хүссэн сургуульдаа хүссэн мэргэжлээрээ суралцах эрхтэй боллоо. ОХУ-аас Монгол Улсад сугаа Элчин сайдын яам, Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар, Улаанбаатар дахь Оросын Шинжлэх ухаан, Соёлын төвийн захирал Амгалан Базархандаеваас 2 сурагч маань тэтгэлгийн батламжаа хүлээн авлаа.
"Мэргэн" клубийн дөрөв дэх тэргүүн нарын ажлын тайлан болон шинэ тэргүүн нарыг танилцуулах цахим үйл ажиллагаа
2018 оны 11 сард Мэргэн клубийн дөрөв дэх Тэргүүнээр сонгогдсон О.Тэмүүлэн, Дэд Тэргүүнээр сонгогдсон Б.Анужин нар 2021 оны 2-р сарын 7-ны өдөр ажлын тайлангаа танилцуулж үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө.
Ийнхүү “Мэргэн” клубийн дараачийн Тэргүүнээр 11А ангийн сурагч П.Өлзиймаа, Дэд Тэргүүнээр 11А ангийн сурагч М.Цолмон нар томилогдлоо.
“Мэтгэлцээд хөгжье” Карл Попперийн мэтгэлцээний тэмцээн
2019 оны 12 сарын 7-8 өдрүүдэд Мэргэн мэтгэлцээний клуб үүсгэн байгуулагдсаны 5 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Мэтгэлцээд хөгжье” Карл Попперийн мэтгэлцээний тэмцээнийг нээлттэйгээр зохион байгуулж улсын хэмжээнд 37 баг оролцлоо.
"Мэргэн клубын нээлттэй хаалганы өдөрлөг"-т эцэг эхчүүд болон сурагчид оролцлоо.
2019 оны 5 сарын 12-ны өдөр хүүхдийнхээ мэтгэлцэх ур чадварыг үзэж, мэтгэлцээний талаар ойлголттой болох зорилготойгоор зохион байгуулагдсан "Мэргэн клубын нээлттэй хаалганы өдөрлөг"-т эцэг эхчүүд идэвхтэй оролцлоо.
Мэтгэлцэгчийн тангараг өргөх ёслол
2019 оны 9 сарын 23-ны өдөр Мэргэн клубын шинээр элссэн гишүүд Мэтгэлцэгчийн Тангараг өргөлөө.