ТАНИЛЦУУЛГА
“Мэргэн” мэтгэлцээний клуб нь 2014 оны 12 сарын 10 өдөр МУИС-ийн харьяа БайгальЭх лицей ахлах сургуулийн нийгмийн ухааны багш Г.Удвалын санаачлагаар үүсгэн байгуулагдсан. Үүсгэн байгуулагдсанаас хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд клубийг 100 гаруй гишүүн төгсөж одоогоор 63 идэвхтэй гишүүнтэй удирдагч багш Г.Удвалын хамт мэтгэлцээн, илтгэх урлаг, хувь хүний хөгжлийн чиглэлээр сургалт үйл ажиллагаагаа явуулдаг. Долоо хоног бүр мягмар, пүрэв гарагуудад 2 удаа буюу жилд 210 цагийн цугларалт хийдэг.
УРИА
Ярихдаа биш мэтгэлцэхдээ
Ялахдаа биш суралцахдаа
ЗОРИЛГО
Суралцагчдын амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх боломжийг нээж нөхцөлийг бүрдүүлэх, өөрийгөө илэрхийлэх, олон ургалч үзлээр хандах, хурдан хугацаанд бодож сэтгэх, юмсын учир шалтгааныг үндэслэлтэй тайлбарлах чадварыг, шинжлэх ухаан, танин мэдэхүйн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх.
Мэргэн мэтгэлцээний клуб
Шүлэг: О.Оргил-Эрдэм Ая: А.Төгөлдөр
Шинэ бүхний төлөө зорилго тавин тэмцэж
Шийдвэр гаргах зоригоо алсын хараатай хослуулна
Шилдэг манлайлагчдыг бэлтгэх үнэт зорилгоо биелүүлж
Шижигнэсэн амжилтаар залуу гишүүдээ угтана
Дахилт: Мэргэн манай халуун бүл
Мэдэж ярилцахын цуут оч нь
Хайрлах сэтгэлийн хамгийн татсан
Хамт олны минь мөрөөдлийн оч нь
Хэний ч мэдээгүй оргилын төлөө
Хэзээ ч шантрахгүй зүтгэх хүч болж
Харван өнгөрөх он жилүүдэд
Хамтдаа байх гэр клуб минь
Дахилт: Мэргэн манай халуун бүл
Мэдэж ярилцахын цуут оч нь
Хайрлах сэтгэлийн хамгийн татсан
Хамт олны минь мөрөөдлийн оч нь
Үгэн хэлхээгээр гоёлоо урласан
Үзэг хурцатнуудын өлгий мэргэн
Үйлдэл бүртээ зорилго тодорхойлсон
Үе хойчийн үлгэр дууриалал багш залуус минь
Дахилт: Та бидний хайртай клуб
Тангараг мөнх орших эрдэнэт газар
Тавин жиийн дараа ч дурсан хамт байцгаах
Танхил үнэн ч залуусын орон
Үлгэрийн орон
Анхны бүрэлдэхүүн 2014 он
2015 он
2016 он
2017 он
2018 он
2019 он
2020 он