Монголын кадастрын холбоо нь Монгол Улсад олон зориулалт кадастрыг нэвтрүүлэх эрхэм зорилгыг хэрэгжүүлэхээр сайн дурын үндсэн дээр байгуулагдсан кадастрын мэргэшсэн, ашгийн төлөө бус нийгэмд үйлчилдэг Төрийн Бус Байгууллага юм.
Монголын кадастрын холбоо нь Монгол Улсад олон зориулалт кадастрыг нэвтрүүлэх эрхэм зорилгыг хэрэгжүүлэхээр сайн дурын үндсэн дээр байгуулагдсан кадастрын мэргэшсэн, ашгийн төлөө бус нийгэмд үйлчилдэг Төрийн Бус Байгууллага юм.
Тогтвортой хөгжилд хөтлөх олон зориулалт кадастрыг нэвтрүүлнэ.
Монгол Улсад олон зориулалт кадастрыг нэвтрүүлэхэд иргэд, мэргэжилтэн, төрийн бyc байгууллага, хуулийн этгээд, төрийн байгууллага, гишүүдэд мэргэжил apгa зүйн дэмжлэг үзүүлж хамтын ажиллагааг өргөжүүлэх
Газар, үл хөдлөх хөрөнгө, газрын эдийн засаг, газрын эрх зүйн нэгдмэл үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай стандарт, хууль, журам, технологийг шинэчлэх, сайжруулах ажилд идэвхтэй оролцох
Кадастрыг хэрэглэгч байгууллага, иргэдийн мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэх, сурталчлах, хуулийг мөрдүүлэх, Монгол Улсын кадастрыг олон улсын жишигт хүргэх
Олон зориулалт кадастрыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэргжүүлэх үйл ажиллагааг уялдуулах, батлах, гишүүн байгууллагын мэргэжлийн үйл ажиллагаатай холбогдох хууль ёсны эрх ашгийг хамгаалах зорилтыг хэрэгжүүлэх
Газар, үл хөдлөх хөрөнгө, нийгмийн болон орон нутгийн үйлчилгээг тэгш хүртэх хүний эрхтэй холбогдох судалгаа, сургалт, зөвлөх үйлчилгээ, олон талт хамтын ажиллагаа, эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал зохион байгуулах, оролцох
Газар, үл хөдлөх хөрөнгө, кадастрын тогтолцоотой холбогдох хууль эрх зүйн актыг боловсруулахад opoлцox
Олон зориулалт кадастрын тогтолцоог нэвтрүүлэх үйл ажиллагааг дэмжин зохион байгуулах, холбогдох төсөл боловсруулах, хэрэгжүүлэх
Олон зориулалт кадастрын мэдээллийн сан бүрдүүлэх, Цахим засаглал хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай оролцох
Гишүүд, гишүүн байгууллага, дэмжигчдэд холбогдох мэлээллийг түгээх, сургалт, нийтэд зориулсан ажил зохион байгуулах
Манай холбооны үйл ажиллагаатай холбоотой асуултаа имэйл хаягаар илгээнэ үү