МУИС-ШУС-БУС-ийн химийн тэнхимийн “Хувьсал” клуб нь анх 1997 онд Химийн ангийн оюутан Гантулгийн санаачилгаар байгуулагдаж байсан. 2004-2017 оныг хүртэл үйл ажиллагаа завсардсан бөгөөд 2017 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлж байна.
Тус клуб нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлж байсан:
Цасны баяр – зохион байгуулдаг.
Намрын явган аялал - “Тэрэлж”
Хавар – “Гачуурт голыг” хогноос нь цэвэрлэн спорт өдөрлөг зохиох.
Дэвжээ тэмцээн – химийн факультетийн оюутнуудын дунд зохиогддог байсан. С.Даваасүрэн, О.Болормаа багшаар удирдан бэлтгэгдсэн Ерөнхий аналитик химийн тэнхимийн оюутнууд түрүүлсэн.
МУИС-ийн урлагийн их наадамд орж нийт дүнгээр гутгаар байр эзэлсэн. Ардын дууны төрөлд Эрдэс химийн 2-р курсын оюутан Мөнхбаатар одоогийн дуучин Бурмаатай өрсөлдөн дэд байр эзэлсэн.
Багш оюутны дунд багш нарын баяраар “Та Та Тун Га” тэмцээн зохион явуулдаг байв.
Мартын 8 болон Цэргийн баяраар захидлын аян хэрэгжүүлдэг байсан.
Эко олимпиад – Биологийн тэнхимтэй хамтран экологийн тухай олимпиад зохион байгуулж байсан. Энэ нь 2 шаттай явагддаг бөгөөд эхний шат нь эссэ бичлэгийн уралдаан, дараагийн шат нь асуулт хариултын уралдаанаар явагддаг байсан.
Эрдэм шинжилгээний хурал тус тус зохион байгуулдаг байсан.
1999 оны Химийн оюутнуудын намрын зугаалга
"Хувьсал" Химийн клубын хамт олон МУИС-ийн оюутны холбооны хуралд. 2002 он