"ХУВЬСАЛ" ХИМИЙН КЛУБИЙН ДҮРЭМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
Шинжлэх Ухааны Сургуулийн Байгалийн Ухааны Салбарын “Хувьсал” химийн клуб нь /цаашид Клуб гэнэ/.
1.1 Клуб нь өөрийн тэмдэг, бэлгэдэл, хэвлэмэл хуудастай байна.
1.2 Клубийн үйл ажиллагаа ил тод, нээлттэй байна.
1.3 Клубийн эрх, бүтэц бүрэлдэхүүн, бусад байгууллагатай харилцах харилцаа зэрэг бүхий л үйл ажиллагааг дотоод журмаар зохицуулна.
1.4 Клубийн үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв, зардлын тайланг холбогдох эрх бүхий байгууллагад хэрэгтэй, шаардлагатай гэж үзсэн тохиолдолд зохих журмын дагуу тогтоосон хугацаанд гаргаж өгнө.
ХОЁР. КЛУБЫН ЭРХЭМ ЗОРИЛГО
2.1 Клубийн эрхэм зорилго нь МУИС болон МУИСОХ-ын эрхэм зорилгыг дээдэлж, оюутнуудынхаа сурч боловсрох, мэргэжлийн хичээлийн орчуулга болон давтлага явуулах, өөрийгөө хөгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд оршино.
2.2 Клуб нь эрхэм зорилгоо хэрэгжүүлэхийн хүрээнд дараах үйл ажиллагааг явуулна.
2.2.1 "Хими" хөтөлбөрийн тухай болон хичээлийн уялдаа холбоост зөвөлгөө мэдээлэл өгөх
2.2.2 Химийн ангийн оюутнуудад судалгааны ажлын талаар мэдээлэл өгөх
2.2.3 Химийн шинжлэх ухаанаар сурч буй оюутнууд болон багш нарын дунд тэмцээн уралдаан зохион байгуулах
2.2.4 МУИС-ийн харьяа бусад клубуудтэй хамтран ажиллах.
2.2.5 ЕБС-ийн сурагчдад химийн шинжлэх ухаантай холбоотой мэдээ мэдээлэл өгөх химич мэргэжлийг сурталчилан танилцуулах
ГУРАВ. КЛУБЫН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
3.1 Клуб нь тэргүүн, дэд тэргүүн, нарийн бичгийн дарга, клубийн удирдах зөвлөлийн гишүүн, клубийн гишүүн гэсэн бүтэцтэй байна.
3.2 Клубийн тэргүүний эрх, үүрэг
а/ Клубийн тэргүүн нь клубийн бүх үйл ажиллагааг ерөнхийлөн удирдах ба клубийн хуралдааныг даргална.
б/ Клубийн тэргүүн гишүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьж, удирдлагаар хангана.
в/ Клубийн дотоод болон гадны байгууллагуудтай харилцан хамтарч ажиллах үйл ажиллагааг зохицуулан хяналт тавина.
г/ Клубийн санхүүжилтийг бий болгон захиран зарцуулах үйл ажиллагааг хянан зохицуулна.
д/ Клубийн дэд тэргүүн болон нарийн бичгийг сонгох болон солих эрхтэй.
е/ Клубийг аливаа түвшинд төлөөлөх эрхтэй.
ё/ ШУС-БУС-ийн Оюутны зөвлөлийн аливаа хуралд саналын эрхтэйгээр оролцох эрхтэй.
3.2.1 КЛУБИЙН ТЭРГҮҮН, ТҮҮНИЙГ СОНГОХ
3.2.1.1 “Хувьсал” химийн клубийн тэргүүн нь ШУС-БУС-ын Химийн тэнхимийн оюутан байх ба клубийн удирдах зөвлөлийн хурлаар шинэ тэргүүнийг сонгоно.
3.3 КЛУБИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА,ТҮҮНИЙГ СОНГОХ
а/ Клубийн нарийн бичгийн дарга нь дотоод журмын хэрэгжилтэнд хяналт тавьж албан бичиг баримтын эмх цэгц, иж бүрдлийг хариуцна.
б/ Клубийн ажлын төлөвлөгөөний биелэлтэнд хяналт тавьж, үүнтэй холбоотой асуудлаар бусад гишүүдэд үүрэг даалгавар өгч, шаардлага тавьж ажиллана.
в/ Ажлын төлөвлөгөө, хөтөлбөрт тодотгол хийж, клубийн хурлаар хэлэлцэн батлуулах
г/ Хийсэн ажлын талаар тайлан, мэдээлэл тогтмол хийх
д/ Удирдах гишүүд болон гишүүдэд клубийн ажилтай холбоотой үүрэг даалгавар өгөх, биелэлтэнд хяналт тавих
3.3.1 КЛУБИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫГ СОНГОХ
3.3.1.1 Клубийн нарийн бичгийн дарга нь удирдах зөвлөлийн хурлаар клубийн даргын санал болгосноор сонгогдоно.
3.4 КЛУБИЙН ДЭД ТЭРГҮҮНИЙ ҮҮРЭГ БОЛОН ЭДЛЭХ ЭРХ
а/ Дэд тэргүүн нь шаардлагатай тохиолдолд клубийн даргыг орлон ажиллана.
б/ Клубийн тэргүүн хийгээд гишүүдтэй хамтран ажиллаж зохион байгуулах үүрэгтэй.
в/ ШУС-БУС-ын Оюутны зөвлөлийн аливаа хуралдаанд саналын эрхтэйгээр оролцох эрхтэй.
г/ Удирдах зөвлөлийн хурлыг клубийн тэргүүний эзгүйд хуралдуулах эрхтэй.
3.4.1 КЛУБИЙН ДЭД ДАРГА, ТҮҮНИЙГ СОНГОХ
3.4.1.2 Дэд тэргүүн нь клубийн удирдах зөвлөлийн хурлаар клубийн тэргүүний санал болгосноор сонгогдоно.
3.5 КЛУБИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНИЙ ЭРХ, ҮҮРЭГ
а/ Удирдах зөвлөлийн гишүүд нь клубийн үйл ажиллагааг сайжруулах, хэвийн явуулах гэх мэт санал хүсэлтээ клубт уламжлах
б/ Удирдах зөвлөлийн гишүүн нь клубийн төлөвлөгөөт ажлыг хэрэгжүүлэхийн төлөө бусад гишүүдийг манлайлан ажиллах
в/ Клубийн удирдах зөвлөлийн гишүүд нь өөрийн төлөөлсөн бусад гишүүдийн санал хүсэлтийг клубт уламжлах, хэлэлцүүлэх
г/ Удирдах зөвлөлийн гишүүд нь сонгуульт хугацаандаа нийт оюутнуудад клубийг төлөөлөн оюутны сурлага хүмүүжлийн асуудлаар санал зөвлөгөө өгч, мэдээлэл хийх
3.5.1 КЛУБИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛ, ТҮҮНИЙ ГИШҮҮДИЙГ СОНГОХ
3.5.1.1 Клубийн удирдах зөвлөл нь клубийн тэргүүн болон дэд тэргүүнээс гадна 2 гишүүнтэй байна.
3.5.1.2 Удирдах зөвлөлийн гишүүдийг клубийн тэргүүн сонгон шалгаруулна.
3.5.4 КЛУБИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ҮҮРЭГ БОЛОН ЭДЛЭХ ЭРХ
3.5.4.1 Клубийн удирдах зөвлөл нь клубээс зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, клубийн хуралд тогтмол суух, тэргүүн болон дэд тэргүүний тушаалыг биелүүлэх ба удирдах зөвлөлийн гишүүн гурван удаа дараалан хурал тасалбал клубийн хурлаар орно.
3.5.5 КЛУБИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ
3.5.5.1 Клубийн тэргүүн, дэд тэргүүн болон удирдах зөвлөлийн гишүүнийг цаашлаад удирдах зөвлөлийг татан буулгах талаарх асуудлыг зөвхөн уг хурлаар хэлэлцэж шийднэ.
3.6. КЛУБИЙН ГИШҮҮНИЙ ЭРХ, ҮҮРЭГ
а/ Клубийн гишүүн нь клубийн бүх үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно.
б/ Клубийн гишүүн нь аливаа үйл ажиллагаа зохион байгуулах саналаа клубийн удирдлагад гарган дэмжлэг авч, өөрөө санаачлан бусад гишүүдтэй хамтран хэрэгжүүлэх
в/ Клубийн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх
г/ Клубийн дотоод журмыг сахин мөрдөх
д/ Клубийн ажиллагаатай холбоотой саналаа клубийн удирдлагад гаргах
3.7 КЛУБИЙН ХУРАЛ
3.7.1 Клубийн хурлыг сард нэг удаа зохион байгуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд клубийн тэргүүний санаачлагаар хуралдана.
3.7.2 Клубийн хурал нь клубийн өдөр тутмын үйл ажиллагааг авч хэлэлцэх, шийдвэр гаргах түүнчлэн ажлыг гүйцэтгэх этгээдийг томилох ба чөлөөлөх
3.7.3 Клубийн хурал нээлттэй явагдах бөгөөд гишүүд аливаа асуудалд тэгш эрхтэйгээр оролцоно.
3.7.4 Клубийн тэргүүн эсвэл нарийн бичгийн даргад мэдэгдэлгүйгээр гурван удаа эс суувал мэдэгдэх хуудас хүргүүлэн, цаашлаад клубээс хасах арга хэмжээ авна.
ДӨРӨВ. КЛУБИЙН САНХҮҮЖИЛТ
4.1. Иргэд, аж ахуйн нэгж бусад байгууллагаас олгосон хандив, тусламж.
4.2.Оюутан төгсөгчийн хэлтэс
ТАВ. ГИШҮҮНЧЛЭЛ
5.1. “Хувьсал” химийн клуб нь ШУС-БУС-ийн химийн тэнхим болон ХШУИС-ийн хими биологийн инженерчлэлийн тэнхимийн оюутнууд болон бусад салбар сургуулиудын химийн шинжлэх ухаанд сонирхолтой оюутнуудыг тэдгээрийн сайн дурын үндсэн дээр бүртгэн авна.
5.2. Гишүүд нь клубийн хуралд суухаас гадна зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд идэвхитэй оролцоно.