2026 оны 08 сарын 07 өдөр G-Implant захирал Ч.Гантөмөр БНСУ-ын имплант үйлдвэрлэлийн салбарын анхдагч (Pioneer) WARANTEC implant компаний төв оффист зочилж CEO Inbo SHIM, Technical Director Jace LEE нартай уулзаж дижитал имплантын хөгжлийн чиг хандлагын талаар хэлэлцлээ.
WARANTEC implant компани нь 1995 онд БНСУ-н Засгийн газрын G7 төслийн хүрээнд эх суурь нь тавигдсан Солонгосын анхны имплантын компани юм. G7 төслийн хүрээнд Солонгос улс Имплант эмчилгээний салбарт өөрийн бат бэх суурийг тавих зорилгоор Seoul National University, Yonsei University, Catholic University of Korea профессорууд хамтарч орчин үеийн солонгос имплантын бүтэц, шинж чанар ба эмчилгээний технологийг хөгжүүлсэн байна. Иймд WARANTEC implant нь маш хүчтэй академик суурьтай чанартай имплантад тооцогддог.
Тиймээс ч WARANTEC implant -д 2019 онд Имплантын салбарын тэргүүлэгч Straumann group хөрөнгө оруулалт хийж хувьцааны 33% г худалдаж авч байсан бол 2024 оноос Aidite dental group-тэй стратегийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллаж байна.
WARANTEC implant нь computer guided digital implant чиглэлээр илүү түлхүү бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлдэг.
2026 оны 06 сарын 15-17 өдрүүдэд БНХАУ-н Чинхуандао хотод дижитал технологийн салбарын тэргүүлэгч Aidite компаний GLOBAL PARTNERSHIP CONFERENCE арга хэмжээ боллоо.
Энэхүү глобал партнершип коференцид дэлхийн өнцөг булан бүрээс 800 гаран зочид төлөөлөгчид уригдан оролцож 3 өдөр чууллаа. Хурлын үйл ажиллагааны хүрээнд дэлхийд алдартай лекторууд лекц уншиж Aidite компани 2026 онд зах зээлд нэвтрүүлсэн шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа.
2026 оны 06 сарын 11 өдөр БНХАУ-н Бээжин хотын Шангри-Ла Бээжин Зочид буудалд БНСУ-н WARANTEC имплантын Академик конференц боллоо.
Уг арга хэмжээ нь Aidite компаний хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд дэлхийд нэр хүндтэй лекторууд уригдан оролцож Имплантын хамгийн сүүлийн трэнд сэдвүүдээр илтгэл тавилаа.
Хүндэт зочидын нэг дэлхий дахинд дижитал имплант эмчилгээний анхдагчдын нэг хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн Хонгконгийн Их Сургуулийн эмнэлзүйн проф James Chow “Имплант эмчилгээний дараагийн чиг хандлага буюу робот эмчилгээ”-ний чиглэлээр илтгэл тавилаа. Тэрээр илтгэлдээ имплантын робот эмчилгээ гэдэг нь шинэ тутам хөгжиж байгаа эмчилгээний орчин үеийн чиг хандлага бөгөөд эмчилгээний нарийвчлалаар өмнөх үеийн guided ба dynamic navigation системээс илүү байгааг цохон тэмдэглэлээ.
Warantec имплантын конференц нь энэ мэтээр имплант эмчилгээний хамгийн сүүлийн чиг хандлагыг дэлгэн үзүүлсэн нь эмнэлзүйн хувьд өндөр ач холбогдолтой байлаа.
Warantec implant-н талаар товч дурдахад БНСУ-н хамгийн анхны имплант бөгөөд 1995 онд Сөүлийн Их Сургууль, Ионсей Их Сургуулийн профессорууд хамтарч эх суурийг нь тавьсан байдаг. Иймдээ ч Солонгос имплантын Pioneer хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн өндөр чанартай имплант юм.
Монголын эрүүл мэнд, анагаах ухаан, эрүүл мэндийн технологийн салбарын хамгийн том үзэсгэлэн яармаг худалдаа “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИЙН ЭКСПО-2025” 2025 оны 9 сарын 26-28 өдрүүдэд Mbank Arena-д амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн үзэсгэлэнд дотоод ба гадаадын 130 гаран байгууллагууд шинэ эм бүтээгдэхүүн, нэвтрүүлсэн шинэ, шилдэг техник технологио танилцуулан оролцлоо.
G-Implant эмнэлэг энэ удаагийн үзэсгэлэн яармагт Нүүр амны согог засал, имплантын салбарын дижитал технологиороо “COMPLETE DIGITAL WORKFLOW” сэдвийн дор анх удаа оролцсон бөгөөд үзэсгэлэнгийн 3 өдрийн турш давхардсан тоогоор 3000 орчим үйлчлүүлэгчдэд дижитал технологио танилцуулан сурталчиллаа.
Эрүүл мэндийн технологи үзэсгэлэн яармаг худалдааны явцад тухайн жилийн эрүүл мэндийн шилдэг технологийг шалгаруулж “ШИЛДЭГ ИННОВАЦИ”-н шагналыг олгодог уламжлалтай бөгөөд энэ жил манай эмнэлэг тус номинацид “Компьютер чиглүүлэгт дижитал имплантын технологи”-оороо нэр дэвшиж улсын болон хувийн хэвшлийн олон байгууллагуудтай өрсөлдөж “ШИЛДЭГ ИННОВАЦИ”-н шагналыг гардан авлаа 🎊🎊🎊
Энэ удаагийн Эрүүл мэндийн технологи үзэсгэлэн нь “Эрүүл мэндийн салбарын хиймэл оюун ухаан” сэдвийн дор зохион байгуулагдсан бөгөөд манай эмнэлгийн дэвшүүлсэн дижитал имплантын технологи нь хиймэл оюун ухаан ашигладаг, эмчилгээ эхлэхээс дуусах хүртэл бүрэн дижитал урсгалаар явагддаг нь энэ том шагналын хүртэх томоохон давуу тал боллоо 🔥
Эрүүл мэндийн салбарын хэмжээнд зохион байгуулагддаг томоохон арга хэмжээнд анх удаа оролцож салбарын нэр хүндтэй шагналыг хүртсэн нь бидний ажилд урам нэмсэн сайхан үйл явдал болоо
Шилдэг Инновацийн шагналаа гардан авах мөч
Шилдэг инновацийн цом, өргөмжлөл
G-Implant эмнэлгийн үзэсгэлэнгийн павильон
Манай эмнэлгийн захирал АУ доктор Ч.Гантөмөр эмчийн редактороор нь ажилласан Ким Ён Сам эмчийн 2 дахь бүтээл "Имплантын атлас" ном хэвлэгдэн гарлаа. Өнгөрсөн онд анхны бүтээл "Имплантын мастер болох нь" нэртэйгээр монгол хэлнээ орчуулагдан гарч байсан. Тус ном нь олон хэл дээр орчуулагдан имплантын салбарт 2024 оны бэстсэллэр болж байсан ном юм. Номын орчуулгыг Солонгос хэслнээс UBOne эмнэлгийн Э.Энх-Уул эмч хийсэн.
Зураг дээр: Зүүн гар талаас орчуулагч Э.Энх-Уул эмч, номын зохиогч Ким Ён Сам, редактор АУ доктор Ч.Гантөмөр
G-Implant эмнэлгийн захирал АУ доктор Ч.Гантөмөр Нүүр ам судлалын салбар дахь дижитал технологийн тэргүүлэгч компаниудын нэг SHINING 3D компаний Монгол улсад анх удаа зохион байгуулж байгаа SHINING EDGE дижитал технологийн танилцуулга арга хэмжээнд ЗОЧИН ИЛТГЭГЧ-ээр оролцож өөрийн хэрэглэж буй дижитал технологийн бүтээгдэхүүнүүд ба арга барилын талаар илтгэл тавьж туршлагаа хуваалцлаа
2025 оны 6 сарын 28-29 өдрүүдэд БНСУ-н Чусон Их Сургууль, G10 IDEA сургалтын байгууллага, Компьютер чиглүүлэгт дижитал имплантын Монголын нийгэмлэг, Osstem Mongol, G-Implant эмнэлгийн хамтарсан "ONEGUIDE / Computer Guided Digital Implant"-н онол ба гардан дадлага хавсарсан сургалт Eco International Tower-н 1804 тоотод амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ төрлийн сургалт Монголд анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд сургалтанд нийт 30 эмч хамрагдлаа.
G-Implant шүдний эмнэлэг Имплантын салбарын хамгийн сүүлийн үеийн трэнд болсон Computer Guided Digital Implant-г нэвтрүүлэхээр идэвхтэй ажилласны дүнд БНСУ-н имплантын салбарын тэргүүлэгч Osstem implant компаний ONEGUIDE guided implant-н системийг эмчилгээ үйлчилгээндээ нэвтрүүлэхээр Osstem Mongol компаний захирал Бэ Хёнг Квонтой хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Computer Guided Digital Implant гэдэг нь имплант эмчилгээний бүх төлөвлөгөөг дижитал орчинд программ хангамж дээр төлөвлөж 3D printer-ээр хэвлэсэн чиглүүлэгч төхөөрөмжийн тусламжтайгаар алдаагүй суулгадаг дэвшилтэт технологи юм.
2024.09.23
БНСУ-н Бусан хотын Inje University Haeundae Paik Hospital болон G-Implant эмнэлгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслол 2024.09.23 өдөр Blue Sky зочид буудалд амжилттай болж өндөрлөлөө. Хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслолд Haeundae Paik эмнэлгийн дэд захирал, Нуруу нугасны нөхөн сэргээх төвийн эрхлэгч Choi Byeongwan, Гэмтлийн тасгийн эрхлэгч Moon Sangwon тэргүүтэй албан ёсны төлөөлөгчид оролцлоо.
Дашрамд дурдахад Inje University Haeundae Paik Hospital нь 83 жилийн түүхтэй Солонгос улсдаа 5 салбар эмнэлэгтэй хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон шилдэг эмч мэргэжилтнүүдтэй дэлхийн түвшний үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүдийн нэг юм.
2024.09.23
Нэгэн цагт шүдний хэвийг авч, гөлтгөнөөр загвар цутгаж, лавайгаар шүдэлбэрээ загваржуулж, хуванцар, шаазан, металлаар хэлбэж сунгаж давтаж цутгаж ихээхэн цаг хугацаа хүн хүч зарцуулж шүдэлбэр хийдэг байсан цаг хугацаа одоо нэгэнт үеэ өнгөрөөх цаг нь болжээ. Нүүр ам судлалын салбарт шинэ тутам түрэн орж ирж буй дижитал технологийн нөлөөгөөр дээрх бүх ажилбарыг программ хангамжид тулгуурлан 3D виртуаль орчинд түргэн хугацаанд өндөр нарийвчлалтай гүйцэтгэх боломжтой болсон байна.
Манай эмнэлэг нүүр ам судлалын салбарын дижитал шилжилтийн цаг үеэс хоцролгүй нүүр амны согог засал, имплантын ажилбаруудыг бүрэн дижитал болгохоор төлөвлөгөө гарган ажиллаж буй бөгөөд түүний нэг хэсэг болгож сүүлийн жилүүдэд дижитал төхөөрөмжийн зах зээлд хүч түрэн орж ирж буй Shining 3D брэндийн 3D принтерийн иж бүрдлийг эмнэлэгтээ суурилууллаа. 3D принтер нь уламжлалт технологийн олон ажилбарыг дижиталжуулж виртуаль орчинд түргэн хугацаанд гүйцэтгэх боломжыг бидэнд олгож байна.
Манай эмнэлгийн хамт олон Эмнэлгийн ажилчдын баяраараа агаар салхинд гарч Баянбуурал амралтанд нэг өдрийг сайхан өнгөрүүллээ
2024.08.11 Баянбуурал амралт