Манай эмнэлгийн веб хуудсыг сонирхож байгаа та бүхэнд талархалаа илэрхийлье
Миний бие Анагаах Ухааны Их Сургуулийг төгссөн цагаас өнөөг хүртэл Нүүр Ам Судлалын салбартаа жирийн эмчээс Их Сургуулийн багш, тэнхмийн эрхлэгч хүртэл тасралтгүй 24 жил ажиллажээ. Энэ хугацаанд эмнэлзүйн салбар, боловсрол судлал, эрдэм шинжилгээний бүх талбарт ажиллаж туршлага хуримтлуулсан байна.
ОХУ, Солонгос, Япон зэрэг улс орнуудад суралцаж, мэргэжил дээшлүүлсэн. 2018 онд Япон улсын Токушима их сургуульд "Имплант эмчилгээний хүндрэл" сэдвээр Анагаах Ухааны Докторын зэрэг хамгаалсан.
Өөрийн сурч боловсорсон өнгөрсөн хугацааны мэдлэг туршлага дээрээ үндэслэн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор, нотолгоонд суурилсан, хүндээ ээлтэй (minimally invasive) эмчилгээ үйлчилгээг хүргэхээр манай хамт олон хичээн ажиллаж байгааг танд дуулгахад таатай байна.
Сэтгэл татам инээмсэглэлийг танд бэлэглэе
G-Implant эмнэлгийн захирал АУ доктор Ч.Гантөмөр
Хамгийн сүүлийн үеийн бүрэн дижитал тоног төхөөрөмжөөр тоноглогдсон
Имплант эмчилгээний эхлэлээс төгсгөл хүртэл бүрэн дижитал ажлын урсгал
Дижитал имплантын технологийг Монгол улсад нэвтрүүлсэн туршлагаараа 2025 оны Эрүүл мэндийн салбарын "ШИЛДЭГ ИННОВАЦИ" шагнал хүртсэн
БНСУ-н Chosun University, Medit, Osstem Implant, Dentium Implant, БНХАУ-н Aidite technology корпорациудтай хамтран ажилладаг
Дэлхийн шилдэг амны хөндийн сканнер
Солонгосын имплантын шилдэг брэнд
Солонгосын шилдэг имплантын брэнд
Иж бүрэн дижитал лаборатори
Дэлхийн шилдэг имплант төлөвлөлтийн программ
Дэлхийн шилдэг шүдэлбэрийн CAD Design
Эмчилгээний чанар, аюулгүй байдлын дотоод сургалт байнга явуулж хэвшсэн
Эмч, мэргэжилтнүүдээ гадаадын сургалтанд үе шаттайгаар сургаж бэлтгэж байна
БНСУ-н Чусон Их Сургууль, G10 IDEA олон улсын академитай хамтран жилд 2 удаа Имплант эмчилгээний сургалт зохион байгуулдаг.