Тэрхүү гоёлын уд дотор хэмжээгээр хамгийн жижиг цэцэрлэгт тохирох мод их байдаг байна. Унжгар удын мөчрөөр олон хэрэгтэй зүйл хийж болдог ба жишээ нь тавилга, янз бүрийн сүлжмэл сав, гоёл чимэглэлийн зүйл гэх мэт. Мөн ийм мод тарьсан газар туулай, ямаа очих их дуртай бөгөөд унжгар удын навч нь тэдний хувьд өвөл цагийн хоолны нэмэлт болдог гэнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/198257/ © XopoM News
Улаан тэс буюу ,,Рябина,, нь Оросд их тариалдаг, модны нэг. Мод нь маш гоёмсог 3,5-5 м м хүртэл өндөр ургана. Жимс нь бөөрний өвчинг анагаахаас гадна тогтмол хэрэглэвэл бөөрний чулууг тууж гаргадаг. Хоол боловсруулах процессыг сайжруулж өгдөг. Нойр булчирхайн өвчинд ч тустай. Жимсийг нь хатааж жилийн турш хэрэглэж болно. Голдуу жимсээр нь сок, өтгөн ханд зөргийг бэлдэн хэрэглэдэг. 1 модноос авах ургац арвин бөгөөд Оросд жимсийг нь хураагаагүй модны жимс өвөлдөө цас орсон үед модон дээрээ бөнжийн гоёмсог харагдаж байдаг. Арчилгаа бага шаардана.
Улаан тэс нь иод их хэмжээгээр агуулдаг учраас бамбай булчирхайн өвчнийг эмчилж сэргийлдэг ач тустай.
АГЧ мод ны талаар мэдээлэл өгөөч гэсэн хүсэлт их ирдэг. Энэ мод нь манай оронд нутагшаад тийм удаагүй гэж болно, ойролцоогоор 10 гаруй жил болов уу? гэж боддог. Магадгүй өмнө нь ихээр тарьдаггүй байсан ч байж мэднэ.