Онцлог: Агч мод нь олон иш үүсгэн дугуйвтар титэм хэлбэртэйгээр 3-7 метр өндөр ургах гоёмсог навчтай бэсрэг мод юм. 4-5 настайгаасаа эхлэж үрлэх ба 5-р сарын сүүлчээр цэцэглэж 9-р сарын эхээр үр боловсроно. Агчны бүх зүйлүүд ганд тэсвэрлэх чадвар дунд зэрэг, хүйтэнд тэсвэртэй. Өсөлт ургалтынхаа эхний үедээ сүүдэрлэг орчинд ургахдаа сайн. Үржил шим сайтай. Элсэрхэг хөнгөн хөрсөнд сайн ургадаг. Үрээр үржүүлэхэд хялбар үржинэ. Гоёл чимэглэлийн зориулалтаар ганц нэгээр болон бусад зүйлийн мод буттай хослуулан төгөл, гудамжны хажуу зам дагуулж цуваа хэлбэрээр ургуулахад нэн зохимжтой. Таналт хяргалт сайн даана. Хэлбэржүүлэхэд нэн үзэмжтэй.
Тарих арга: Мод хооронд 3-4 метр зайтай тарих тохиромжтой. Нүхэнд мод тарих аргатай ижил байна.
Манайх худалдаалж байгаа шүү.Та бүхэн чатаар холбогдож мэдээлэл аваарай