🎓 ШИНЭ ОЮУТАНД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ
1. 🧭 Чиглүүлэг хөтөлбөртөө заавал хамрагдаарай
Сургуулийн орчин, журамтай танилцах
Хичээл, сургалтын үйл ажиллагааны талаар мэдээлэл авах
Өөрт хэрэгтэй асуултаа асуух
Багш, ангийнхан, бусад оюутнуудтайгаа танилцах
2. 💻 Сургалтын системүүдээ эхнээс нь сайн мэдэж аваарай
Инфосис систем болон сургалтын системүүд
Оюутны портал сайт
Оюутны и-мэйл
Цахим хичээл, даалгаврын систем
👉 “Хаанаас ямар мэдээлэл авах вэ?” гэдгээ эхний долоо хоногтоо ойлгочихвол их зүйл хөнгөвчилнө.
3. 🏢 Ямар асуудлаар хаана хандахаа мэддэг болоорой
Жишээ нь:
Сургалт, хичээл → холбогдох сургалтын алба /С байрны 3 давхарт 303а,в тоот/
Төлбөр, тооцоо → санхүүгийн алба /С байрны 3 давхарт 301 тоот/
Оюутны үйлчилгээ → холбогдох оюутан хөгжлийн төв /С байрны 3 давхарт 303а тоот/
Мэргэжил, хөтөлбөр → хөтөлбөр хариуцсан нэгж /В байрны 3-8 давхарт/
Техникийн асуудал → IT / системийн тусламж /В байрны 4 давхарт 401 тоот/
📍 Алба, нэгжүүд хаана байрладаг, ямар асуудлаар хандахыг урьдчилж мэдэж аваарай.
4. 🎒 Хичээлдээ хэрэгтэй зүйлсээ бэлдээрэй
Laptop + цэнэглэгч
Headphone / чихэвч
Notebook, үзэг зэрэг хичээлийн хэрэглэл
Power bank
Хичээлдээ хэрэглэх шаардлагатай бол tablet / iPad
5. ⏰ Цагаа өөрөө зохицуулж сураарай
Их сургуульд хэн нэгэн бүх зүйлийг сануулаад байхгүй.
📌 Хичээлийн хуваарь
📌 Даалгаврын deadline
📌 Шалгалтын өдөр
📌 Төлбөр, бүртгэлийн хугацаа
гээд өөрийнхөө ажлыг өөрөө төлөвлөж сурах нь хамгийн чухал.
6. 🤝 Тусламж хэрэгтэй үедээ асууж байгаарай
Мэдэхгүй зүйл гарвал дуугүй өнгөрөөх хэрэггүй.
Багш, ангийн багш, mentor, оюутны үйлчилгээний ажилтан, ахлах курсийн оюутнуудаас асууж болно.
“Асуух нь мэдэхгүй байгаагийн биш, суралцахын нэг хэсэг.”
7. 🌱 Зөвхөн хичээлээр өөрийгөө хязгаарлах хэрэггүй
Club-д нэгдэх
Event, тэмцээнд оролцох
Шинэ хүмүүстэй танилцах
Сайн дурын ажил хийх
Өөрийн сонирхлыг хөгжүүлэх
Их сургуулийн 4 жил бол зөвхөн диплом авах хугацаа биш, өөрийгөө хөгжүүлэх боломж юм.
💙 Төгсгөлийн санаа
Шинэ оюутан байхдаа бүх зүйлийг мэддэг байх шаардлагагүй.
Харин мэдээллээ хаанаас авах, хэнээс тусламж авах, өөрийнхөө цагийг хэрхэн зохицуулахыг мэддэг байх нь хамгийн чухал.
Шинэ орчиндоо дасахад өөртөө хугацаа өг. Асууж, туршиж, оролцож, суралцаарай. 🎓