Суралцагчийн дүнгийн голчийн үзүүлэлт аливаа тэтгэлэгт хөтөлбөрийн үндсэн шалгуур үзүүлэлт болдог бөгөөд тэтгэлэгт хөтөлбөр бүр өөр өөрийн онцлог, зорилгоос шалтгаалан тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын хувьд харилцан адилгүй байна.
СЭЗИС-д сайн суралцаж, эрдэм шинжилгээ, судалгаа, олон нийтийн ажилд амжилт гаргаж буй оюутнуудын сурах бололцоог хангах, тэднийг дэмжих зорилгоор гадаад дотоодын олон байгууллага, хувь хүмүүс тэтгэлэг олгодог.
Элсэгчдийг дэмжих тэтгэлэг: СЭЗИС-ийн босго оноог бүрэн хангасан, суралцах чин хүсэл эрмэлзэлтэй, Боловсролын зээлийн сангийн буцалтгүй тусламжид заасан нөхцөлөөс бусад нөхцөлөөр санхүүгийн улмаас суралцах боломжгүй 10 хүртэлх элсэгчид тус бүх сургалтын төлбөрийн 3,0 сая төгрөгийн тэтгэлэг олгодог.
Амжилттай суралцагчдыг дэмжих тэтгэлэг:
СЭЗИС-ийн ректорын нэрэмжит тэтгэлэг
Оюутны солилцооны хөтөлбөрүүд
Засгийн газар, Боловсролын зээлийн сангийн тэтгэлэг, гадаадад суралцах боломжууд
Аж ахуй нэгж байгууллага болон сангийн тэтгэлэг