СЭЗИС-ийн Бакалаврын хөтөлбөрийн шинэ элсэгчид зориулсан цахим мэдээллийн талбар
СЭЗИС-ийн Бакалаврын хөтөлбөрийн шинэ элсэгчид зориулсан цахим мэдээллийн талбар
СЭЗИС-ийн шинэ элсэгчдийн цахим талбарт тавтай морилно уу.
Монгол улсын ууган их сургуулийн нэг 103 дахь жилдээ элсэлт авч буй Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн бакалаврын хөтөлбөрт амжилттай элссэн танд баяр хүргэе.
Та их сургуулийн амьдралынхаа шинэ үе шатыг эхлүүлж байна. Энэхүү цахим мэдээллийн төвөөс элсэлт, бүртгэл, төлбөр, чиглүүлэх сургалт, хичээл сонголт болон суралцах хугацаанд шаардлагатай бүх мэдээллийг нэг дороос авах боломжтой. Шинэ элсэгчид маань өөрийн сонгосон мэргэжил, хөтөлбөрөөр амжилттай суралцаж, мэдлэг, ур чадвар, ёс зүйгээрээ манлайлсан, Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах төгсөгч болно гэдэгт итгэлтэй байна.
Элсэлтийн шалгуурыг хангаж, мэргэжил хөтөлбөрөө баталгаажуулсан элсэгчид дараах үе шатны дагуу мэдээлэл авч, намар 9 сарын 1-нд оюутан болох алхамаа эхлүүлэх боломжтой.
Хүндэтгэсэн,
СЭЗИС-ийн Бакалаврын сургалт, судалгаа хариуцсан проректор, Элсэлтийн комиссын дарга
Б.Мөнхзаяа (Ph.D)
1. Дүрэм, журам:
Бакалаврын сургалт зохион байгуулах журамтай танилцана уу.
2. Суралцах гэрээ:
Суралцах эрхээ баталгаажуулан 7 сарын 3-ны дотор суралцах гэрээг /egeree.mn/ цахим хэлбэрээр байгуулах. Сургууль, элсэгч, элсэгчийн асран хамгаалагч гэсэн гурван талт гэрээ байна.
3. Чиглүүлэх сургалт:
2026-2027 оны хичээлийн жилийн чиглүүлэх сургалт 2026.08.21-ний өдрөөс эхлэн хуваарийн дагуу зохион байгуулагдана. Шинэ элсэгч чиглүүлэх сургалтад заавал сууж, мэдээлэл авах үүрэгтэй.
4. Хэрэгтэй мэдээлэл:
Шинэ элсэгчидэд зориулан дотуур байр, чиглүүлэх сургалтын хуваарь, шинэ оюутанд өгөх зөвлөмж, тэтгэлэг болон англи хэлний түвшин тогтоох шалтгалтын заавар гэх мэт хэрэгцээт мэдээллийг энэ цахим талбараас авах боломжтой.
Шинэ элсэгчдэд зориулсан дараах мэдээллүүд дээр дарж, танилцана уу.
СЭЗИС-ийн шинэчлэгдсэн Бакалаврын хөтөлбөрт тавтай морилно уу.
ХАЯГ
БЗД 3-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-5, 13381, Ш/H: Улаанбаатар-49
УТАС
Үндсэн хөтөлбөр: 85058035
Хамтарсан хөтөлбөр: 85058037
Мэргэшсэн хөтөлбөр:91999111, 99158505
Интерактив хөтөлбөр: 99078464
BTEC хөтөлбөр: 99902286, 99189137
Rotation хөтөлбөр: 99804389, 96509889, 99116287
Мэдээллийн технологийн алба (Бүртгэлийн системийн асуудлаар): 77350000 (1)
Санхүүгийн алба (Төлбөрийн асуудлаар): 77774400 (2-1) "