Хөтөлбөрийн зорилго
Программ хангамжийн хөтөлбөр төгсөгчдөд програм хангамжийн инженерчлэлийн мэдлэг, чадварыг програм хангамжийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн асуудлын хүрээнд эзэмшүүлэх зорилготой.
Эзэмших мэдлэг, ур чадвар
Программ хангамжийн шаардлагын шинжилгээ, програм хангамжийн зохиомж, хөгжүүлэлт, гүйцэтгэл, чанарын үнэлгээ, баримтжуулалт, програм хангамжийн төслийн менежментийн суурь мэдлэг, чадварыг олгох юм. Мөн дараах мэргэжлийн ур чадваруудыг эзэмшсэн байна.
Программ хангамж хөгжүүлэх, хэрэглэгчид хүргэх багийн нэг бүрэлдэхүүн хэсэг болж ажиллах,
Нийгэм, эдийн засаг, хууль эрх зүй, ёс зүйн асуудлуудыг орхигдуулалгүйгээр, програм хангамжийн инженерчлэлийн аргыг ашиглан олон өөр хэрэглээний домэйнд ажиллах чадамж бүхий шийдлийг зохиомжлох,
Зөрчилтэй зорилго, шаардлагуудыг тодорхойлох. Зардал, цаг хугацаа, мэдлэг, одоо байгаа систем, байгууллагын хязгаарлалт, нөөцийн хүрээнд зарим шаардлагыг бууруулах замаар зөрчилтэй зорилгуудын зохицлыг олох.
Мэргэжилтний зориулалт, Ажлын байр
Программ хангамжийн архитектор /Software architect/,
Программ хангамжийн аналист /Software analyst/,
Системийн програмист /Systems Programmer/,
Программ хангамжийн инженер /Software Engineer/,
Программ хангамжийн хөгжүүлэгч /Software Developer/,
Мобайл төхөөрөмжийн мэргэжилтэн /Mobile specialist/technologist/,
Программ хөгжүүлэгч /Application Developer/,
Программист/Аналист /Programmer/Analyst/,
Веб хөгжүүлэгч /Web Developer/.
Хөтөлбөрийн онцлог