Хөтөлбөрийн зорилго
Олон улсын стандартад нийцсэн онолын суурь мэдлэгтэй, орчин үеийн дэвшилтэт технологийн ололтуудыг бүтээлчээр хэрэгжүүлэх, шийдлийг боловсруулах, хөгжүүлэх чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ.
Эзэмших мэдлэг, ур чадвар
Компьютерын ухаан хөтөлбөрийн төгсөгч нь алгоритм, алгоритмын шинжилгээ, компьютерын систем, программчлал, математик, тооцооллын онол, хиймэл оюун зэрэг суурь ойлголтыг суралцахын сацуу технологийн ололтуудыг хэрэглэх, хөгжүүлэх чадваруудыг эзэмшсэн байна. Дараах мэргэжлийн ур чадваруудыг эзэмшүүлнэ.
* Шинжлэх ухаан, инженерчлэлийн мэдлэгийг хэрэглэх;
* Туршилт судалгаа явуулах, загварчлах, өгөгдөлд дүн шинжилгээ хийх;
* Нийгэм, эдийн засаг, технологи, үйлдвэрлэлийн процесст тулгарах бодит асуудлын шийдэл бүхий системийг зохиомжлох;
* Инженерчлэлийн асуудлыг тодорхойлон томъёолох;
* Орчин цагийн технологийн ололт амжилтыг инженерчлэлийн практикт хэрэглэх.
Мэргэжилтний зориулалт, Ажлын байр
* Компьютерын ухааны судалгаа, хөгжүүлэлтийн инженер,
* Мэдээлэл, Компьютерийн ухааны судлаач эрдэмтэн /Computer science and Information Research Scientist/,
* Өгөгдлийн шинжээч /Data analyst/,
* Машин сургалтын инженер /Machine learning engineer/,
* Программ хангамжийн хөгжүүлэгч,
* Асуудлыг шийдвэрлэх үр дүнтэй аргыг боловсруулах нь компьютерын ухааны мэргэжилтний ажил юм. Тухайлбал, өгөгдлийн санд мэдээллийг хадгалах оновчтой арга, замыг боловсруулах, комплекс зураг, диаграммыг дүрслэн харуулах, программ хангамжийн системийн үр ашигтай ажиллагааг сайжруулах, хурдасгах гэх мэт хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх чадамж тэдэнд бий. Алгоритм, математик, компьютерын систем, программчлал, хиймэл оюуны суурь онолын мэдлэг чадварыг эзэмших тул төгсөгчидийн ажлын байрны хөрвөх чадвар өндөр байдаг.
Хөтөлбөрийн онцлог