Тэмцээний нэр: “ЧАДВАРЛАГ ДИЗАЙНЕРУУД”

Тэмцээний зорилго: Ландшафтын архитектур, архитектурын мэргэжлийн боловсон хүчний чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн ангийн оюутнуудын ур чадварыг хөгжүүлэх зорилготой. Энэхүү тэмцээн нь цаашид улсын хэмжээнд жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилийн энэхүү арга хэмжээ нь европын холбооны санхүүжилттэй URGENT төслийн хүрээнд БНЭУ-ын Нирма Их Сургуультай хамтран зохион байгуулж байна.

Хамрах хүрээ: Монгол улсын их, дээд сургуулиудын архитектур мэргэжлээр бэлтгэж байгаа оюутнууд оролцох боломжтой.

Тэмцээн явагдах хугацаа, техникийн зөвлөгөөн:  Тэмцээн 2023 оны 10-р сарын 10- ний өдөр 09 цагт ХААИС-ийн “Хатан туул” театрт болно.

Шүүгчдийн бүрэлдхүүн:   

- Нирма Их Сургууль, Энэтхэг

- ХААИС, Монгол

- МУИС, Монгол

1.      Багийн тэмцээн

Тавигдах шаардлага: Тэмцээнд оролцох багийн гишүүд /жигд хувцаслах/, /багийн нэртэй байх/, нэг баг тус бүр 4 гишүүнтэй. Гишүүн бүр өөрийн хариуцах үүргийг буухиа хэлбэрээр минутдаа багтаан гүйцэтгэнэ.

Багийн гишүүд:  Дүрслэгч     

             Зохиомжлогч      

             Графикч      

            Тайлбарлагч      

Багийн гишүүдийн гүйцэтгэх хугацаа, үүргийг техникийн зөвлөгөөний хурлаар шийдвэрлэх болно. 

Багийн шагнал: I , II, III–р байр цом, өргөмжлөл, медаль                                   

2.      Ландшафтын архитектурын графикч: /Ганцаарчилсан/

Багийн шагнал: I , II-р байр медаль, өргөмжлөл

                         

Бусад: Тэмцээнд ландшафтын архитектур, архитектурын бакалаврын оюутнууд оролцоно.

Тэмцээнтэй холбоотой асуудлаар 99660167, 99068846 утсаар холбогдож нэмэлт тодруулга авна уу.