ХАНЫН ИЛТГЭЛ

Ханын илтгэлийн ерөнхий шаардлага

Хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулах болсонтой холбогдуулан илтгэлийн маш богино танилцуулга видеог (хамгийн урт нь 5 минут) хийж ирүүлнэ. Видео дээр ханын илтгэлийг бүтэн хэлбэрээр харуулах шаардлагагүй, илүү харагдац сайтай байлгах үүднээс цөөн слайдад хуваан пресантаз (presentation) хэлбэрээр эсвэл ханын илтгэлийнхээ ярьж байгаа хэсгээ дэлгэц дээр дүүрэн харагдахаар томруулж танилцуулж болно. Видео хийхдээ өөрийн дүрс баруун доод буланд жижигхэн харагдаж байхаар хийхийг санал болгож байна.

Видеог хийхдээ Zoom программыг өөрийн компьютерт суулган бүртгүүлсний дараа New Meeting хэсэгт дарж ороод Record гэсэн товчлуурт дарахад бичлэг хийгдэж эхлэх бөгөөд энэ үед компьютерийн дэлгэцээ Share Screen хэсэгт дарж хуваалцана. Ингээд та постер илтгэлээ компьютерийн дэлгэц дээрээ нээж танилцуулж дуусаад дэлгэцийн дээд хэсэгт байх Stop share дарж дэлгэцээ харуулахаа зогсоож, Zoom программын үндсэн дэлгэцний доод хэсэгт байрлах Stop Recording дарж бичлэгээ зогсоогоод, End хэсэгт дарж дуусгаснаар таны танилцуулга видео автоматаар үүсэж, таны компьютерийн дэлгэц дээр тухайн видео үүссэн байгаа хавтас нээгдэх болно. Та .mp4 өргөтгөлтэй видеогоо нээж шалгаад, бидэнд илгээнэ үү.

Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу
Цахим хаяг:
oyadams@msue.edu.mn enkhtuvshin.d@msue.edu.mn

Утас: 89165951, 96062076, 99192925 дугаараар холбогдон авна уу.