ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

Ерөнхий шаардлага

Усны биологийн төрөл, зүйлийн биологи, экологийн судалгаа, усны чанарын үнэлгээ, экосистемийн хэмжээнд хийгдэж байгаа судалгааны ажлын явц, үр дүнг хэлэлцүүлнэ. Илтгэлийг файлыг англи хэл дээр бэлтгэж, танилцуулахдаа монгол болон англи хэл (гадаад оролцогчид) дээр илтгэнэ.

Судалгааны ажлын явц, үр дүнг өгүүлэл хэлбэрээр монгол эсвэл англи хэл дээр цахимаар хүлээн авч, хурлын эмхэтгэлд хэвлэн нийтэлнэ.

Илтгэлийн хугацаа 10 минут байна.

Асуулт, хариулт 3минут

Ханын илтгэлийг 5 минутын видео танилцуулгын хамт илгээнэ



Бүтээлд тавигдах шаардлага

  • Зааврын дагуу Монгол болон Англи хэлний найруулга зүй, хэл зүйн хувьд зөв бичигдсэн, шаардлагыг хангасан байвал зохино.

  • Монгол хэлээр бичигдсэн өгүүллийн хураангуйг Англи хэлээр бичнэ.

  • Бүтээл ашигласан эх сурвалжаас зайлшгүй эшлэл авсан байх ба эшлэл авсан ном, бүтээлийн жагсаалтыг APA загвараар ашигласан материалд оруулан бичсэн байна.

Заавар

  • Өгүүллийн эхийг Microsoft Words (doxc эсвэл doc) программын 297*210мм (A4) хэмжээтэй цаасан дээр хуудасны дээр, доороос нь 2.0 см, зүүнээс нь 3.0 см баруунаас 2.0 см тус тус зай аван Times New Roman үсгийн 12 хэмжээтэйгээр, мөр хоорондын зай Single, нийт 6 нүүр буюу 2000-5000 үгийн тоонд багтаан бичсэн байна.

  • Өгүүллийг бичихдээ header, footer, footnote командыг ашиглахгүй. Мөн хуудасны дугаарыг тавихгүй. Бүх дэд гарчигууд мөрний зүүн талд зэрэгцэх ба Bold үсгээр бичигдэнэ. Дэд гарчиг болон эхний мөрийг TAB авалгүйгээр бичнэ.

  • Амьтан, ургамал, шавж, бичил биетний шинжлэх ухааны нэрийг налуу үсгээр/italic/ эхний удаад бүтэн, давтагдсан тохиолдолд төрлийн нэрийг товчлон үгийн эхний үсгээр бичнэ. Дэд зүйлийг бичих тохиолдолд зүйлийн нэрийг товчлохгүй.

  • ·Өгүүлбэрийг тоогоор эхлэхээс зайлсхийн өгүүлбэр дэх үгсийн байрлалыг солих эсвэл тоог үсгээр бичнэ.

Хүснэгт ба зураг

  • Хүснэгтэд дугаар өгч (Хүснэгт 1. Хүснэгтийн нэр) баруун дээд хэсэгт байрлуулна. Харин хүснэгтийн нэрийг зэрэгцүүлж байрлуулна. Хүснэгтийн дугаарын дээр болон хүснэгтийн доор 12pt зай үлдэнэ.

  • Зураг бүдүүвчийн дугаарыг доор нь (Зураг 1. Зургийн нэр) байрлуулж, зургийн нэрийг бичнэ. Зураг, бүдүүвчийн дээр болон зургийн нэр, тайлбарын доор тус тус 12 pt хэмжээтэй мөр үлдээнэ.

  • График зургийн босоо болон хэвтээ тэнхлэгийн бичвэрүүд гаргацтай томоор бичигдсэн байх шаардлагтай.

  • Өгүүлэлд оруулсан фото зураг, тахирмаг, бүдүүвч, зэргийг хар, цагаан тод ялгарах контрасттайгаар, тайлбарыг хамт илрүүлнэ. Фото зураг, TIF, JIPEG, GIF өргөтгөлтэй файлыг 300-dpi нягтралтайгаар оруулна.

Математик бичлэг ба нэгж

  • Математик бичлэгүүдийг equition функцээр бичиж, томьёог дээр, доороо тус тус 12 pt зайтай, мөр голлон байрлуулах ба ардаа мөрний төгсгөлд (1, 2…гэх мэт) дугаар заах цифртэй байна.

  • Хэмжигдэхүүнийг олон улсын CN системээр тэмдэглэнэ (кг/га, мг/л, г/кг, мг/кг, мг/л, мкг/г, мл/л).

Эрдэм шинжилгээний өгүүллийн бүтэц

Эрдэм шинжилгээний өгүүлэл эрдэм шинжилгээ, судалгааны ажлын анхны үр дүнг харуулсан сайтар боловсруулсан товч бичвэр байх бөгөөд үгийн тоо 200-2500-д багтаах буюу 6 нүүрэнд багтаан бичсэн байх ба дараах үндсэн ерөнхий бүтэцтэй байна.

Өгүүллийн нэр: Өгүүллийн нэрийг товч, тодорхой байдлаар үсгийн 12 pt хэмжээтэй, Bold том үсгээр, мөр голлож байрлуулна. Товчилсон үг бичихгүй. 12 pt өндөртэй хоосон мөр үлдээнэ.

Зохиогчдын овог нэр, байгууллага, холбоо барих цахим хаяг:

Зохиогчийн нэрийг өгүүллийн нэрийн дор Bold хэлбэрээр, мөр голлож бичнэ.

12 pt өндөртэй хоосон мөр үлдээнэ.

Зохиогчийн харьяалах байгууллагын нэрийг нэгжээс эхлэн дэлгэрэнгүй бичнэ. Мөр голлож бичнэ.

12 pt өндөртэй хоосон мөр үлдээнэ.

Холбоо барих зохиогчийн цахим хаягийг * гэсэн тэмдэглэгээтэйгээр бичнэ. Мөр голлож бичнэ.

12 pt өндөртэй хоосон мөр үлдээнэ.

Хураангуй: Гүйцэтгэсэн судалгааны ажлын товч агуулга үр дүнг агуулсан байх ба 200-250 хүртэл үгэнд багтаан Italic хэлбэрээр бичиж, мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ. 12 pt өндөртэй хоосон мөр үлдээнэ.

Түлхүүр үг: Өгүүллийн утга санааг илэрхийлэх ганц тоогоор бичсэн 5 хүртэлх үг байна. Өгүүллийн гарчигт орсон үг давтагдахгүй, зүүн талд зэрэгцэж байрлана. 12 pt өндөртэй хоосон мөр үлдээнэ.

Удиртгал: Судалгааны ажлын зорилго, таамаглал, сэдвийн судлагдсан байдал, үндэслэл, шинэлэг тал, ач холбогдол зэргийг агуулсан байна. Хэвлэлийн тойм бичихэд эшлэл зайлшгүй авсан байна. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ. 12 pt өндөртэй хоосон мөр үлдээнэ.

Материал, арга зүй: Судалгааны материал/объект/, судалгааны аргын нэр, товч тайлбар, судалгаанд ашигласан багаж, хэрэглэгдэхүүн, ашигласан статистик шинжилгээний арга зүйн талаар мэдээлэл байна. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ. 12 pt өндөртэй хоосон мөр үлдээнэ.

Үндсэн хэсэг буюу судалгааны үр дүн: Судалгаанаас гарсан үр дүнг хүснэгт болон зургаар илэрхийлэн өнгөрсөн цаг дээр тодорхой тоочин бичих ба зураг, хүснэгт бүрийг эх бичвэрийн текстэнд тоон дарааллын дагуу хаалтанд дурьдсан байна. Нэг мэдээллийг хоёр хэлбэрээр давтах хэрэггүй (жишээ нь: текст болон хүснэгтэнд, эсвэл хуснэгт болон зурагт). Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ. 12 pt өндөртэй хоосон мөр үлдээнэ.

Шүүн хэлэлцэхүй: Өөрийн судалгаанаас гарсан үр дүнг бусад судалгаануудтай харьцуулах, дүн шинжилгээ хийх, ач холбогдлыг онцолж, өөрийн санал, дүгнэлтийг үндэслэлтэйгээр товойлгон бичсэн байна. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ. 12 pt өндөртэй хоосон мөр үлдээнэ.

Дүгнэлт: Үр дүнд тулгуурласан товч тодорхой байдлаар одоо цаг дээр бичнэ. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ. 12 pt өндөртэй хоосон мөр үлдээнэ.

Англи хураангуй: Өгүүллийн нэр, зохиогчийн нэр, албан газар, өгүүллийн товч утгыг Англи хэлээр 200-250 үгэнд багтаан дүрмийн алдаагүй бичсэн байна. Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ. 12 pt өндөртэй хоосон мөр үлдээнэ.

Ашигласан материал: Бүтээл ашигласан эх сурвалжаас зайлшгүй эшлэл авсан байх ба эшлэл авсан ном, бүтээлийн жагсаалтыг APA загвараар ашигласан материалд оруулан бичсэн байна. Зүүн талд зэрэгцэж байрлана. 12 pt өндөртэй хоосон мөр үлдээнэ.

Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу
Цахим хаяг:
oyadams@msue.edu.mn enkhtuvshin.d@msue.edu.mn

Утас: 89165951, 96062076, 99192925 дугаараар холбогдон авна уу.