МУ-ын Гавъяат багш, профессор Х. Мөнхбаярын нэрэмжит

“МОНГОЛ ОРНЫ УСНЫ БИОЛОГИЙН ТӨРӨЛ ЗҮЙЛ, УСНЫ ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭ ӨНӨӨГИЙН БА ХЭТИЙН ТӨЛӨВ”


ОУ-ын эрдэм шинжилгээний хурлын удирдамж

Санаачлан зохион байгуулагч: МУБИС-МБУС-Биологийн тэнхим

Дэмжигч байгууллага: Монголын Бентологийн Нийгэмлэг, Байгаль орчин аялал жуулчлалын яам

Санхүүжүүлэгч: Юнескогийн хөгжиж буй орнуудын шинжлэх ухааны салбарын эмэгтэй эрдэмтдийн байгууллага (OWSD)

Нэг. Зорилго

Усны биологийн төрөл зүйл, хамгаалал, тэдгээрийн экосистемд гүйцэтгэх үүрэг,ач холбогдол, усны чанарын үнэлгээ, бохирдол, усан орчны доройтлын асуудлуудыг хэлэлцэж, усны биологийн төрөл зүйл болон тэдгээрийн амьдрах орчны хамгаалал, Монгол орны бүс нутгийн онцлогт тохирох усны чанарын үнэлгээ хийх арга зүй боловсруулах, хэрэгжүүлэх шинжлэх ухааны үндэслэл гаргах, үнэлгээ, мониторинг, хамгааллын бодлого шийдвэр гаргах түвшинд санал хүргүүлэх,

Монгол орны хэмжээнд хийгдэж буй судалгааны ажлын уялдаа холбоо, эрдэмтэн судлаачдын түншлэл, хамтын ажиллагаа, төр болон хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх

Судлаачдын судалгааны үр дүнг бүтээл хэлбэрээр олон нийтийн хүртээл болгох

Хоёр. Хамрах хүрээ

Оролцогч байгууллагууд

  • Сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд

  • Ус, хүрээлэн буй орчны салбарын төрийн захиргааны бүх шатны байгууллагууд

  • Төсөл, хөтөлбөр, төрийн бус байгууллагууд

Илтгэлийн чиглэл

- Усны биологийн төрөл зүйл

- Усан орчны үнэлгээ/гадаргын ус /

- Усан орчны менежмент

Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу
Цахим хаяг:
oyadams@msue.edu.mn enkhtuvshin.d@msue.edu.mn

Утас: 89165951, 96062076, 99192925 дугаараар холбогдон авна уу.