Зохиогчид өгөх зөвлөгөө
Сэтгүүлд нийтлэгдсэн бүтээл нь зохиогчийн эрх бусад хууль тогтоомжийн дагуу хамгаалагдсан байна. Зохиогчийн эрх нь МУБИС-ийн ЭШИА-нд хадгалагдана.
“Лавай” сэтгүүлд хэвлүүлсэн бүтээлүүд нь Creative Commons Attribution 4.0 олон улсын лиценз (CC BY)-ийн дагуу нийтлэгдсэн нээлттэй бүтээлүүд байна. Энэхүү СС ВҮ лицензийн хүрээнд бүтээлийг эш татсан нөхцөлд түүнийг ашиглах, олшруулах, бусдад түгээж болох ба зохиогчдын нэрсийг заавал дурдсан байна.
Урд өмнө хэвлэгдсэн хүснэгт, зургийг ашиглах бол тухайн бүтээлийн зохиогчийн эрх эзэмшигчээс зөвшөөрөл авч, түүнийгээ баримтаар нотолсон байна.
БСШУ-ны сайдын 454 дүгээр тушаалаар батлагдсан “Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн ерөнхий дүрэм”-ийн 4, 5 дугаар заалт болон ёс зүйн стандартыг (Compliance with Ethical Standards) мөрдөн ажиллана.
Бүтээл ашиг сонирхлын зөрчилгүй, шинжлэх ухааны өндөр түвшинд бичигдсэн байна.
Бусдын бүтээл, өгүүллийн хэсэг болон санаа хуулбарлаагүй байна.
Бүтээл нь анхдагч үр дүнтэй байна.
Хэвлэн нийтлүүлэх ёс зүйн асуудал гарсан тохиолдолд зөвлөл нь хэвлэн нийтлэх ёс зүйн хороо (Сommittee on Publication Ethics, COPE)-ны удирдамжид тулгуурлан шийдвэрлэнэ.
Бүтээл нь “Эрдмийн ажлыг хэлбэржүүлэх нэгдсэн шаардлага” (МУБИС-ийн судалгааны ажлын бичиглэлд тавигдах шаардлага, 2020, х. 36-38)-ыг хангасан байна.