Профессор багш, эрдэмтэн судлаач, суралцагчдын шинжлэх ухааны мэдлэг, чадвар, сэтгэлгээг хөгжүүлэх, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг практикт нэвтрүүлэх, шинэ мэдлэг, технологи, туршлагыг түгээн дэлгэрүүлэх, нийгэмд сурталчлах, улмаар түүнийг нийтийн баялаг болгон ашиглахад чиглэгдэнэ.
Сэтгүүлд хэвлэгдэх бүтээлийн агуулга нь БОЛОВСРОЛ СУДЛАЛ, ЭХ ХЭЛ-СОЁЛЫН салбарын тулгамдсан асуудлын хүрээнд тодорхой асуудлыг орчин үеийн онол, арга зүйн түвшинд судалж, шинэ нээлт, ажиглалт, дүгнэлт хийж, асуудал дэвшүүлж, шийдвэрлэх арга замыг тодорхойлон бичигдсэн байна.
Эрдэм шинжилгээний өгүүлэл нь БОЛОВСРОЛ СУДЛАЛ, ЭХ ХЭЛ-СОЁЛ (Education and Mongolian studies)-ын хүрээнд шинэлэг, импакт-фактор үзүүлэлт бүхий сэтгүүлийн эрдэмтэн, судлаачдын бүтээлээс эш татаж, судалгаа шинжилгээний тодорхой аргачлалыг хэрэглэсэн, үр дүн нь туршилт судалгаанд суурилсан, сэдвийн хүрээнд шинэлэг санааг дэвшүүлсэн, түүнийг тодорхой судалгааны аргаар баталсан, ач холбогдол бүхий “Лавай” сэтгүүлд хэвлэгдэх материал нь бусад эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлэгдээгүй байна.