КЕБЕКИЙН

МОНГОЛЧУУДЫН

ХОЛБОО


Холбооны бүтэц

Холбооны гишүүдийн олонхи нь Монгол Улсын иргэд, харьяатуудаас бүрддэг. Мөн, ОХУ-ын Буриад, Халимаг Улс, БНХАУ-ын Өвөр Монгол, Шинжянь-Уйгурын өөртөө засах орнooс ирсэн монголчууд, өмнө нь Монголд ажиллаж, сурч байсан Канадын иргэд манай холбооны ажлыг дэмжин, гишүүн болсон нь цөөнгүй.

Холбооны ФБ группийн хаяг: Montreal Mongolchuud

Монтреаль хот

Кебек мужид байдаг монголчуудын дийлэнх нь Монтреаль хот орчимд төвлөрөн амьдардаг.

Монтреалийг монголчуудад ээлтэй хот гэх нь бий. 1976 оны Монтреалийн олимпоос Зэвэгийн Ойдов мөнгөн медаль авч, Монголын алтан соёмбот далбааг Монтреалийн тэнгэрт мандуулсныг монголчууд сайн мэднэ.

Монтреаль нь олон үндэстнүүдээс бүрдсэн, олон соёлын том солбицол хот юм. Монтреаль орчмын монголчууд ч гэсэн өөрийн үндэсний соёлоо бахархах, сурталчлах өргөн боломжтой. Жишээлбэл, манай холбооны гишүүд монгол хувцсаа өмсөн, Канадын үндэсний баярын жагсаалд нэг бус удаа оролцсоныг дурьдахад таатай байна.


Жил бүрийн уламжлалт үйл ажиллагаа

  • Монголын цагаан сар
  • Дуу, бүжгийн тэмцээн (Мартын 8)
  • Монгол хүүхдүүдэд зориулсан хандив
  • Хүүхдийн баяр, хүүхдийн зургийн уралдаан
  • Наадам
  • Зуны аялал
  • Спортын тэмцээнүүд
  • Шинэ жилийн баяр

Товч түүх

Монголчууд Канадад 1958 оноос эхлэн суурьшжээ. Тэр үед Кебек мужид шинээр ирсэн монголчууд нь голчлон Франц, АНУ-аар дамжин ирсэн халимаг хүмүүсээс бүрдэж байв. Aнх ирсэн тэдгээр ахмадууд нь Кебек мужид хожим ирсэн монголчууддаа их тус болж байсан.

Монгол улсаас Кебек мужид ирсэн хүмүүсийн тоо 2005 оныг хүртэл гарын арван хуруунд багтаж байв. Харин, 2010 оноос эхлэн шилжин ирэгсэд, сурагч, оюутнуудын тоо хурдтай өсөж, эдүгээ уг холбооны гишүүд, дэмжигчдийн тоо 200 хол давжээ.

Кебекийн монголчуудын холбоо нь анх Maison d'Аccueil de Mongolie буюу Нээлттэй Монгол Өргөө нэртэйгээр 2007 онд байгуулагдсан.

Холбооны зорилго

Эхний үед манай холбооны ажиллагаа нь Кебек мужид шинээр ирсэн монголчуудад туслалцаа үзүүлэхэд чиглэж байв. Гишүүдийн тоо өсөхийн хэрээр, холбооны үйл ажиллагааны цар хүрээ нэмэгдсэн. Mанай xолбоо нь одоогийн байдлаар

    • Монгол өв, соёлоо дээдлэх,
    • Монгол-Kанадын харилцааг дэмжих,
    • шинээр ирэгсдэд туслаx, мэдээлэл өгөх,
    • хүүхэд, залуусын хөгжил,
    • сайн санааны тусламж

гэсэн үндсэн асуудлуудад анхаарлаа хандуулан ажиллаж байна.

"Монгол Хүүхэд" хандивын үйл ажиллагаа

Кебек муж дахь монголчууд 2008 оноос эхлэн жил бүр Монгол Улсад байгаа хүүхдүүдэд зориулсан хандивын үйл ажиллагааг зохион байгуулсан. Өнгөрсөн 10 гаруй жилд бид

  • Улаанбаатар хотын өнчин хүүхдийн Ляньхуа төв,
  • Эх нялхсын төвийн эмчилгээний тоног төхөөрөмж,
  • Лантуун дохион үйл ажиллагаа,
  • Oйн түймэрт нэрвэгдсэн өрхүүд,
  • Xөдөөгийн сурагчдын математикийн боловсрол,
  • Нийслэлийн Сувиллын цэцэрлэг, яслийн 10-р цогцолборыг

дэмжихэд зориулан амжилттай хандив цуглуулсан.

Монголын үрс маш олон болтугай!