МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ
Аймгийн Засаг дарга Насан туршийн суралцахуйн төвийн 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг хянан баталлаа.
2026.02.04
Энэхүү гүйцэтгэлийн төлөвлөгөөнд Засгийн газрын болон аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бодлого, зорилтыг насан туршийн суралцахуйн салбарын хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд чанар хүртээмжтэй хүргэх, аймгийн бүх насны иргэдийн суралцахуйг дэмжин ажиллах арга хэмжээнүүдийг тусгасан байна.
Иргэний албан бус боловсрол болон амьдралын орчинд эзэмшсэн мэдлэг, чадварыг албан ёсоор хүлээн зөвшөөрөх журам
2026.03.05
Боловсролын ерөнхий хуулийн 26.1.3.иргэний албан бус боловсрол болон амьдралын орчинд суралцаж эзэмшсэн мэдлэг, чадварыг албан боловсролын тогтолцоонд хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батлах; заалтын дагуу Боловсролын сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 253, А/123 дугаар тушаалын хавсралтаар "Иргэний албан бус боловсрол болон амьдралын орчинд эзэмшсэн мэдлэг, чадварыг албан ёсоор хүлээн зөвшөөрөх журам" батлагдсан юм.
Энэхүү журам нь иргэний албан бус боловсрол болон амьдралын орчинд эзэмшсэн мэдлэг, чадварыг албан боловсролын тогтолцоонд хүлээн зөвшөөрч, баталгаажуулах харилцааг зохицуулна.
АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАРТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026.03.17
Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Засгийн газрын тогтоол, хөтөлбөр, холбогдох дүрэм, журам, үүргийг хэрэгжүүлж гамшгаас хамгаалах сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн оролцоог хангах, мэдлэг ойлголтыг дээшлүүлэх зорилгоор сургагч багш бэлтгэх сургалтыг өнөөдөр амжилттай болж өндөрлөлөө.
Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д. Одонбаяр, Насан туршийн суралцахуйн төвийн захирал Б.Норовсүрэн нар оролцож, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар онцлон тэмдэглэлээ. Мөн энэ үеэр талууд хамтран ажиллах САНАМЖ БИЧИГ-т гарын үсэг зурж, цаашдын хамтын ажиллагааг баталгаажууллаа.
Тус сургалтад 19 сумын төлөөллийг хамруулахаар төлөвлөснөөс 17 сумын нэгжийн багш оролцож, сургагч багшаар бэлтгэгдлээ. Сургагч багш нар сум, орон нутагтаа гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг түгээн дэлгэрүүлж, иргэдийн аюулгүй байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулах юм.
Хамтран ажилласан Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар-ын хамт олонд талархал илэрхийлье.
Өвөрхангай аймагт сургалтын үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд судалгаанд оролцоно уу.
2026.03.25
Бид аймгийнхаа иргэдэд суралцах хөгжих ямар боломжууд байгааг мэдэх, нэгдсэн мэдээллийн санг үүсгэх зорилгоор энэхүү судалгааг авч байна. Та бүхэн идэвхтэй хамрагдана уу.