Бид танхимын хөтөлбөрүүдээрээ жилдээ 300 гаруй сурагчдад үнэ цэн хүргэсээр ирсэн. Гэвч маш олон сурагчид дэлхийн топ их дээд сургуулиудад тэнцэн суралцах хүсэл мѳрѳѳдѳлтэй байдаг ч үнэн мэдээлэл, зѳв чиглүүлгийг хаанаас авч, хэзээ эхлэхээ мэдэхгүй байсаар цаг алддаг. Тиймээс бид тэдгээр мянга мянган хүүхдүүдэд АНУ-ын өргөдлийн системд бэлдэх заавар чиглүүлгийг өгөхөөр 6 жилийн турш хэрэгжүүлсэн програмуудаа үзэж ойлгоход хялбар дижитал хичээлүүд болгон онлайн хөтөлбөрөө бэлтгэлээ.
Хөтөлбөр эхлэх хугацаа: 5 сарын 27, 2022
Хөтөлбөрийн төлбөр: ₮250'000
Хөтөлбөр явагдах хэлбэр: 100% онлайн
Хөтөлбөрийн платформ: thinkific.com
Англи хэл хөгжүүлэлт
Гадаадын их дээд сургуулиуд сурагчдаа элсүүлэн авахдаа нэгэн ойлгомжтой бөгөөд чухал чадварыг шалгадаг. Англи хэлний чадвараар нь тухайн сурагчийг их сургуульдаа очоод хичээлүүдээ ойлгож чадах эсэх, наад зах нь хүүхдүүдтэй ойлголцож чадах эсэхийг шалгадаг. Бид энэхүү хичээлээрээ Англи хэлний унших, ярих, бичих, сонсох чадваруудыг хөгжүүлж ажиллах болно.
SAT бэлтгэл
Унших болон бичих хичээл
Элсэлтийн системийн нэг томоохон хэсэг нь стандартчилсан тэстүүд юм. Тэр тусмаа ихэнх их дээд сургуулиудаас шаарддаг учраас бид уг тэстийн 50%-ийг бүрдүүлдэг унших болон бичих хэсгүүдэд бэлтгэх болно. Ингэхдээ тэст гэхээс илүүтэйгээр сурагчдын уг ур чавдаруудыг хөгжүүлж ажиллах болно.
Тооны хичээл
SAT Reasoning тэстийн үлдсэн 50% нь тооны онооноос бүрддэг. Тооны хичээл дээр ихэнх сурагчид маш сайн суурьтай учир илүүтэйгээр тэстний формат-д дасгаж цагаа зөв зохицуулах талаас нь ажиллана.
TOEFL/IELTS бэлтгэл
TOEFL, IELTS шалгалтууд нь тухайн сурагчийг их сургуульдаа очоод хичээлүүдээ ойлгож чадах эсэх, наад зах нь хүүхдүүдтэй ойлголцож чадах эсэхийг шалгадаг. Бид энэхүү хичээлээрээ уг шалгалтуудаар шалгадаг унших, ярих, бичих, сонсох чадваруудыг хөгжүүлж ажиллах болно.
Өргөдлийн процесс
Америкийн их дээд сургуульд элсэн суралцахад өргөдөл хамгийн чухал хэсэг нь байдаг. Бид энэхүү томоохон сэдвийг жижиг хэсгүүдэд хуваан, бүхий л алхмуудыг бүх шат дарааллаар нь задалсан хичээлүүд орно.
Хувь хүний хөгжүүлэлт
Америкийн их дээд сургуулиуд нь сургуульдаа элсэж орсны дараа бусад сурагчидтайгаа ойр дотно болж илүү ихийг хамтдаа бүтээн өөрийн орчиндоо эерэг нөлөө үзүүлэх сурагчдыг илүүд үздэг. Бусдад нөлөөлж чадах хүн өөрийгөө эхлээд ялж хүчирхэгжсэн байх хэрэгтэй. Тиймээс бид сэтгэлзүй, цаг хуваарилалт, стресс зохицуулалт гэх мэт хувь хүний хөгжлийн хичээлүүд орно.