mono ethnic vintage boutique
99276020 хуучин хувцаснуудын худалдаа
99276020 хуучин хувцаснуудын худалдаа
Урьд нь яаж хүмүүс хуучин хувцас өмсдөг байна аа? гэж боддог байсан бол одоо үнэн дуртай тусдаа өдөр гаргаж зөвхөн хуучин хувцас зардаг дэлгүүрүүдээр хэсдэг болжээ сайн хэсэх тусам маш чамин2 эд зүйлс олдно. Ийм дэлгүүрүүд байдаг гудамжны уур амьсгал их гоё. Энд худалдан авалт хийж буй залуус ч бараг Токиодоо хамгийн күүл стильтэй залуус шиг харагддаг. Ганц онцгүй зүйл нь хуучин хувцас байж заримдаа арай л үнэтэй. Англиар хуучин хувцас авахыг "thrifting", хуучин хувцасны дэлгүүрийг "thrift shop", "vintage clothing store" гэдэг
Хуучин хувцас авах нь олон сайн талтай бөгөөд сүүлийн үед маш трендлэг хөдөлгөөн болж байгаа:
хог хаягдал багасгаж таны амьдралын "ногоон" хэв маягийг дэмжинэ. (Шинэ хувцас үйлдвэрлэх, баглах, түгээх нь маш их энерги, ус шаарддаг. Хэрэггүй хувцсаа хаях нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг.)
өөр хаанаас ч олдохгүй, дахин үйлдвэрлэгддэггүй чамин эд зүйлс авах боломжтой
үнэтэй брендийн хувцас маш хямд үнээр авна
шинэ хувцас хэрэглэнгүүт бөөстөх, өнгө гандах, урагдах, сунах талтай байдаг. Харин хуучин хувцас энэ бүгдийг аль хэдийн туулаад гарсан
бусдаас өөр, содон, зөвхөн таны өнгө аяст тохирсон хувцасны цуглуулгатай болно
эх сурвалж bilguns