Харилцан яриа зохиох
Даалгаварт ажлын аль нэг сэдвийн хүрээнд Канттай харилцан ярилцах
А4 хэмжээний 1-3 хуудас байх
Үсгийн фонт New Times Roman, үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай 1pt
Философийн агуулгыг тодруулсан, сонирхол татахуйц байх
Рийл бүтээх
Даалгаварт ажлын аль нэг сэдэвтэй шууд холбоотой байх
Үргэлжлэх хугацаа 60 секунд хүртэл
Дуу, дүрсний нягтрал сайн, бичлэг тасалдахгүй байх
Шинэлэг байх
Бүтээлч /зохиогчийн эрхийг зөрчөөгүй/ байх
Хүргэх санаа ойлгомжтой байх
Сошиал пост бүтээх
Даалгаварт ажлын нэг сэдвийг илтгэсэн байх
Фейсбүүк, твиттер, инстаграмын аль нэгэнд байршуулж болохуйц байх
Философийн агуулгыг илрүүлсэн, тод харагдахуйц байх
Өнгө, фонт, загварын зохицол сайтай байх
Сорилд хариулах
Кантын философи, хүний эрхтэй холбоотой сорилд хариулах
Хамгийн зөв нэг хариулттай, олон хариулттай, асуулт-хариулт оноох, шалтгаан-үр дагаврын, үнэн эсвэл худал хариуг сонгох, тохирох зураг-дүрс оноох зэрэг сорилын олон янзын хэлбэрийг ашиглана.
1 асуултад 1 минутад багтан хариулна.
Сорилд хариулах даалгаврыг олимпиадын танхимд гүйцэтгэнэ.
Сорилын жишээг эндээс үзнэ үү.
Танилцуулга бэлдэх, толилуулах
Кантын философийн тодорхой тал, түүний үр нөлөө, хэрэглээний талаар 3 минутын танилцуулга (ppt) бэлдэх
Нэг хуудас 6-7 мөрөөс хэтрэхгүй тексттэй
Үсгийн хэмжээ хамгийн багадаа 24pt
Бичвэр задлан шинжлэх, тайлбарлах
Кантын философид холбогдох бичвэрийн хэсгийг сайтар уншиж, нарийвчилсан задлан шинжилгээ хийх
Агуулгыг тайлбарлах, Кантын философийн бусад хэсэгтэй хэрхэн холбогдохыг зураглах.
Шүүмжлэлд хариу барих
Кантын философийг шүүмжилсэн эшлэлийг шинжилж, тухайн шүүмжлэлд Кантын өмнөөс хариу өгөх
Кино хэлэлцүүлэг
Киноны агуулга, үйл явдал, хэлсэн үгийг Кантын философийн үүднээс шинжилж, дүгнэх
Өгөгдсөн сэдвийн хүрээнд товч, тодорхой хариулах
Мэтгэлцээн
Кантын философийг үндэслэгээний хүрээ болгон орчин үеийн улс төр, ёсзүйн асуудлаар мэтгэлцэх
Карл Попперийн мэтгэлцээний дүрмийг баримтлах
МИНИЙ ДЭЭРХ ОДОТ ТЭНГЭР, МИНИЙ ДОТОРХ ЁС ЗҮЙН ХУУЛИУД.
Харилцан ярианы жишээ болон мэтгэлцээний талаар эндээс үзнэ үү.